Карго илгээмжээр мансууруулах бодис улсын хил нэвтрүүлсэн гэмт этгээдүүдийг илрүүлжээ

Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын алба, Тагнуулын ерөнхий газартай хамтран ажиллаж харилцан мэдээлэл солилцсоны үр дүнд Монгол улсын нэр бүхий иргэд АНУ-аас "Hash oil” буюу каннабийн охь байж болзошгүй мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүллээ.

Уг бодисыг гоо сайхны бүтээгдэхүүнээр халхавчлан нууж карго илгээмжээр улсын хил нэвтрүүлсэн гэмт этгээдүүдийг энэ сарын 17-ны өдөр саатуулж харьяаллын дагуу хуулийн байгууллагад шилжүүлжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)