Хүн худалдаалсан этгээдүүдэд оноосон ялыг хөнгөдсөн гэлээ

Cүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Б.Батзаяа, Э.Оюундарь нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ. Шүүхээс тэднийг бүлэглэн хүн худалдаалах, насанд хүрээгүй хүүхдийг улсын хил давуулах гэмт Хэрэг үйлдсэн гэм буруутайд тбоцож, ял оноосон байна. Тодруулбал, шүүгдэгч Б.Батзаяагийн 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, таван жил зургаан сар, шүүгдэгч Э.Оюундарийн 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, таван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, тус бүрт оногдуулсан ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Харин хохирогчид болон тэдний өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрөнДавж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгджээ. Учир нь, бүлэглэн хүн худалдаалах, насанд хүрээгүй хүүхдийг хил давуулан бусдад худалдах санаа зорилго агуулж байсан гэх ноцтой үйлдэлд оноосон ял нь хөнгөдсөн гэж үзсэн байна.

У.Орхон

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)