Ким Жон Ун “Роллс Ройс”-оор гангарлаа

БНАСАУ-н удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нарын уулзалтын үеэр Умард Солонгосын удирдагч хар өнгийн “Ролсс Ройс Пантом” загварын автомашин хөлөглөжээ. Энэ нь ойролцоогоор нэг сая ам.доллларын үнэтэй хуягласан автомашин юм байна. Умард Солонгосын удирдагч өнгөрсөн дөрөвдүгээр сард БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй дээд хэмжээний уулзалт хийхдээ тансаг зэрэглэлийн автомашин хөлөглөн ирж байжээ. БНАСАУ-ын удирдагч гадаад улсын дээд албан тушаалтантай уулзах үеэрээ тансаг зэрэглэлийн автомашин унадаг уламжлалтай. Залуу удирдагч Ким Жон Ун эцгийнхээ үеийн тансаглалын хэм хэмжээнээс хол давсан их зардал гаргадаг болохыг шинжээчид нотолсон.

Умард Солонгосын Засгийн газар Ким Жон Уныг тансаг зэрэглэлийн эд хэрэглэл  худалдан авахад зориулж 645.8 сая ам. Доллар зарцуулжээ. Харин Ким Жон Их хүүгээсээ нэг дахин бага зардал буюу 330 сая ам.долллар зарцуулж байжээ. Ким Жон Уны хэрэглээнд зориулж, Шотландаас хэдэн мяангаан фунтээр  “ Жонни Уалкер” вискиг авчруулдаг аж. Энэ талаар түүний тогоочоор ажиллаж байсан нэгэн эрхэм дурссан байдаг. Ким Жон Ун “ Жонни Уалкэр” вискийг үдэш бүр уудаг бөгөөд Ив Сэн Лораны навчин тамхи татдаг аж. Энэ нь түүнд амралт болдог гэнэ. 

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)