”Гала” хамтлагийн Ану, Болороо нар дахин хамтдаа

Нэг хэсэг өсвөр насны охид,хөвгүүдийн шүтээн болж явсан "Гала" хамтлагийн охид нэг л өдөр эрдэм номын мөр хөөн гэр бүл зохиож улмаар хамтлаг тарахад хүрсэн. Хамтлаг тарсны дараа нэг хэсэг соло уран бүтээл хийсэн ч төдийлөн амжилт олоогүй тэд хувийн амьдралдаа түлхүү анхаарах болсон. 2004 онд анх байгуулагдаж байсан тус хамтлаг 2007 онд тарсан бөгөөд тэдний тухай дуулиан өнөөг хүртэл тасрахгүй хөвөрсөөр буй.

Хамтлаг тарснаас хойш олны нүдэн дээр хамтдаа харагдаагүй Ану, Болороо нарын хоорондын харилцаа хэр байдаг талаар, мөн дахин хамтдаа тайзнаа гарах эсэхийг олон нийт ихээр сонирхож байсан бөгөөд тэд фенүүдийнхээ хүсэлтийг хүлээн авч сонирхож байсан асуултуудад нь хариулт өгчээ. Биесээ үргэлж дэмжин урам өгч байдаг тэд дуучин Анугийн "The busy mom diary" влогоор хит болж байсан дуунуудаа хамтдаа дуулж хөгжилтэй дурсамжаа үзэгчидтэй хуваалцсан байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)