Н.Цэрэнбат: 81.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 70 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулсан

УИХ-ын байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Агаарын бохирдлыг бууруулах талаар Улсын Их Хурал, Байнгын хороодын хамтран баталсан тогтоолын биелэлтийн талаар мэдээлэл хийлээ. 

Тус хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Загджав, Зам, тээвэр хөгжлийн дэд сайд Л.Халтар, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон холбогдох албан тушаалтнууд оролцжээ. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэлдээ, Агаарын бохирдлыг бууруулах талаар өнгөрсөн жилийн хугацаанд дараах ажлуулыг хийсэн. Тухайлбал, Улсын Их хурлын 2018 оны Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоол гарч, уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар“Түүхийн нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол гарсан. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай”, “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар батлагдсан хуулийн хүрээнд татварын зүйл жагсаалтууд гаргасан гэдгийг дурдав.

Агаарын чанарын хяналтын хэлтсийг МХЕГ-даргын тушаалаар байгуулж, 14 улсын байцаагч ажиллаж байна. Агаарын бохирдлыг бууруулах гол ажлын нэг нь эрчим хүчний шөнийн тарифыг бууруулах хөнгөлөлт юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 дүүргийн гэр хорооллын 117 мянган өрхөд шөнийн тарифын хөнгөлөлтөнд 5,9 тэрбум төгрөгийн татаасыг эрчим хүчний салбарт өгсөн. Нийт өрхийн 15.2 хувь нь цахилгаан халаагуур хэрэглэсэн байна. Иргэдийн цахилгаан халаагуур хэрэглэх хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс нийтдээ таван дүүргийн 41.964 айлыг 4 квт цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Үүнд 81.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Мөн улсын болон нийслэлийн төсвөөс нийт 27 тэрбум төгрөгөөр 78 нам даралтын халаалтын зуухыг буулгаж, нэгдсэн дулааны шугамд холбож, 70 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулсан гэж Н.Цэрэнбат сайд мэдээлэлдээ онцлов.

Түүнчлэн  тэрбээр, Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас нийт 86 өрхийн газрыг авч орон сууцжуулсан. Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан дэд бүтцийн  бичил төв төслийг хэрэгжүүлэх 50 байршлыг тодорхойлж, энэ жилийн хувьд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны 280 өрхийг инженерийн шугамд холбож, үүний үр дүнд 80 тонн түүхий нүүрсний хэрэглээг багасгах юм. Мөн иргэдийн гэр сууцны дулаан алдагдлыг багасгахын тулд салбарын яамнаас гэр хорооллын хэсгийн ахлагч нараар дамжуулан тодорхой ажлыг хийсэн. Дэлхийн банкны санхүүжилтээр агаарын чанарыг сайжруулах бүсийн 373 өрхийн дулаан алдагдлыг бууруулсан. Нийтийн тээврийн утааг багасгахын тулд  хоёр цахилгаан автобус, газаар ажилладаг CNG –ийн 30 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж байгаагийн зэрэгцээ ЖАЙКА-гийн төслөөр 24 автобуст шүүлтүүр тавьсан гэж байлаа.

Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нийт 8 хорооны 26,340 мянган өрхөд сайжруулсан түлш нийлүүлэх ажлыг хийж эхлээд байна. “Таван толгойн түлш” ХХК нь сайжруулсан түлш үйлдвэрлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд  2019 оны 09 дүгээр сарын 15-н гэхэд шаардлагатай байгаа 600 мянган тонн түлшний тодорхой хувийг төрийн өмчит үйлдвэрээ түшиглэж бэлтгэнэ. Үлдсэн хэсгийг хувийн хэвшлийн 11 аж ахуй нэгж нийлүүлэхээр гэрээ байгуулан ажиллана. 2018-2019 оны өвлийн улиралд 93.700 тонн түүхий нүүрс, түүнээс ялгарах 660 тонн тоосонцор, 650 тонн хүхэрлэг хийг бууруулна. Түүнчлэн агаарын чанарыг сайжруулах бүсэд агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа эрхэлж буй 2,860 иргэн, аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, 348 албан шаардлага хүргүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 42 сая 940 мянган төгрөгийн торгууль ногдуулан, гурван зуухны үйл ажиллагааг түр зогсоох акт тогтоосон талаар Н.Цэрэнбат сайд танилцуулгадаа дурдав.

Цаашид агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 2019 оны төсвийн төсөлд 154 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд шөнийн тарифын хөнгөлөлт 16,4 тэрбум, бага дунд оврын 3,000 мянган зууханд фильтр суурилуулахад 22,5 тэрбум, сайжруулсан түлшний татаас олгоход 54,7 тэрбум, гэр хорооллын 20,602 айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд баригдах “Хүчит шонхор” дэд станцын барилга угсралтын талбайн шарилыг шилжүүлэх зардалд 1,4 тэрбум, өрхийн зуухны индукцийн фильтрт 51 тэрбум, хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээний зардалд 3,3 тэрбум, олон нийтийн мэдлэг мэдээллийг түгээх сурталчилгааны зардалд-350 саяиндукцийн суурилуулалтанд-2,7 тэрбум төгрөгийг зарцуулахаар тус тус төлөвлөөд байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • dsn (103.229.121.23)

    2018-10-24

    said nar medeelel burtee heden zuun sayaar surgalt surtalchilgaa yvuulsan geh l yumdaa ,amidral deer bl tiim yum haragdahgui l bgaa shuudee haana ter ih mungunii surgalt bn? 2018 onii uvuljilt heruul hiij bgaad l utaan dundaa masuurch bgaad ungursun bizdee!