Э.Эрдэнэсувд: Үзвэр үйлчилгээний газрууд и-баримт өгөх үүрэгтэй

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг өнгөрсөн 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр бараа борлуулж, ажил, үйлчилгээ үзүүлж буй хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс иргэдэд сугалааны дугаартай,QR код бүхий төлбөрийн баримт /И-Баримт/ хэвлэж өгдөг болсон. Үүний дагуу иргэдийн түгээмэл үйлчлүүлдэг дэлгүүр, үйлчилгээний төвүүд баримт хэвлэж хэвшсэн. Харин үзвэр үйлчилгээний газрууд буюу театр, цирк зэргээс үйлчлүүлсэн иргэдэд и-баримт олгодоггүй.

Тэгвэл энэ талаар нийслэлийн Татварын газрын улсын байцаагч Э.Эрдэнэсувд "Үзвэр үйлчилгээний бүхий л газар, тоглолт зохион байгуулж буй аж ахуйн нэгж, байгууллага сугалааны дугаартай и-баримтыг иргэдэд тухай бүрт нь өгөх үүрэгтэй. Манай иргэд ч үзвэр үзэх бүртээ сугалааны дугаартай и-баримтаа аваад хэвших хэрэгтэй. Иргэдэд сугалааны дугаартай QR код бүхий төлбөрийн и-баримт олгоогүй тохиолдолд Татварын албаны нэгдсэн лавлах 1800-1288 дугаарын утсанд болон харьяа дүүргийн татварын албанд гомдлоо гаргах хэрэгтэй. Иргэдийн гаргасан гомдлыг харьяа татварын хэлтэс шалгаад 30 хоногийн дотор хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч, иргэнд албан ёсоор хариу мэдэгддэг" гэлээ. 

 

М.Мөрөн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (103.212.119.192)

    2018-11-28

    Татварынхан наад утсаа аваад хариулдаг болсон цатаа олон худлаа юмаа яриач

  • Зочин (202.9.43.86)

    2018-11-28

    ДЭЛГҮҮРҮҮД ӨГДӨГ ГЭЖ ХУДЛАА ЯРИАД БГААРАЙ.НОМИН.Е МАРТ.БОСА....ГМ ТОМ ТОМ СУПЕР МАРКЕТУУД ӨГӨХӨӨС БИШ ХОРООЛЛЫН БЭЛЭН ХУВЦАСНЫ ДЭЛГҮҮРҮҮД.УБ ИХ ДЭЛГҮҮР.УВ МАРТ.ОРОН СУУЦАН ДУНДАХ ЖИЖИГ ДЭЛГҮҮРҮҮД НЭХЭЭД Ч ӨГДӨГГҮЙ Ш ДЭЭ.САЯ ГЭХЭД УБ ИХ ДЭЛГҮҮР ХЯМДРАЛ ЗАРЛААД БАРИМТАА НЭХЭХЭД ХЯМДРАЛТАЙ БАРААНД ӨГӨХГҮЙ ГЭЭД БСАН.ХҮНСНИЙ ТОМ ЗАХУУД Ч ГЭСЭН ӨГДӨГГҮЙ.БАРСЫН ӨГӨӨЖ ДЭХЬ САЛБАР БОЛ БӨӨНДҮҮЛЖ БГААД АВ ГЭЭД ӨГДӨГГҮЙ.ИЙМ ЗӨРЧИЛ ЗӨНДӨӨ БХАД ХААГУУР НЬ ТА НАР ЯВААД БДГЫН.ЭСВЭЛ ТА НАРЫГ ШАЛГАХ ГЭЭД СҮР БАРАА ИХТЭЙ ОЧИХООР ӨГЧ БГАА ДҮР ҮЗҮҮЛДЭГ ЮС БОЛОВ УУ

  • (103.9.90.98)

    2018-11-28

    шахааны билетэнд өгөх үү

  • (103.14.36.18)

    2018-11-28

    1800-1288 лавлах ерөөсөө утсаа авдаггүй.