“Бадрах Энержи” ХХК-ийн шинэ удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү Дорноговь аймгийн Зүүнбаян багийн нутагт орших ураны Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордуудын төслийг хэрэгжүүлж буй “Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Закария Эйл Марзоукитай уулзлаа. Уулзалтаар талууд төслийн явцын талаар ярилцаж, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд гэрээ хэлэлцээрт оролцогч талуудын саналыг тусгахаар боллоо. Гэрээ хэлэлцээртэй холбоотой асуудлыг энэ онд багтаан дуусгаж, ирэх оноос төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр тохирлоо.

Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордуудын төслийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Мон Атом” компани болон “Орано” компанийн хамтарсан “Бадрах Энержи” компани хэрэгжүүлэх юм.  

Боловсруулсан: Б.Даваатогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)