Белаз жолоодогч дайчин бүсгүй
- 2018-12-21
- Үнэн
- 22
"Одооны залуус тансаг байранд амьдрах хүсэлтэй. Бүгд л банкны зээлтэй. Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгөө банкинд тушаачихна. 20 гаруй жилийн турш өртэй амьдарч байгаа хүүхдүүдээ харахаар өрөвдөөд байх юм. Байранд амьдруул аз жаргалтай болчих юм шиг бодно. Болдогсон бол энэ хэдийгээ монгол гэрт амьдруулчих юмсан" гэж 70 гаруй настай буурай халаглан ярьж суухыг сонсч билээ. Буурлын хэлсэн үгийг дүгнэхэд үнэний ортой байж ч мэдэх юм. Таван ханатай гэрийг сайхан тохижуулаад тав тухтай амьдрах боломж уг нь бидэнд бий. Гэвч төдийлөн гэрийг ойшооодоггүй. Бүгд л байранд амьдрах сонирхолтой байдаг нь нууц биш.
Тэгвэл монгол гэрийг яг л байр шиг тохижуулан, гал түлэхгүй дулааныг шийдэж, хачин сайхан амьдардаг үлгэр жишээч бүсгүйг "Эгэл амьдрал" буландаа онцолж байна. Түүнийг Т. Энх-Амар гэдэг. 23 настай. Өмнө-Говь аймгийн Ханбогд суманд хүүгийнхээ хамт монгол гэрийг орчин үеийн шийдлээр тохижуулан амьдарч байна. Гэрт нь ороход тав тух, эмх цэгцтэй, цэвэрхэн саруулхан орчин биднийг угтлаа.
Шалны халаалт тавиулчихсан болохоор гал түлэхгүй. Ээлжийн ажил хийдэг учраас түлээ нүүрсний ч асуудал гэж санаа зоволгүй ажилдаа анхаарал хандуулдаг гэдгээ онцолсон юм. Тэрээр "Орчин үед гэрийг ямар ч дизайнтай болгоод амьдрах боломж бүрдчихсэн цаг үед амьдарч байна. Анх найзаасаа гэрийнхээ халаалтыг хэрхэн шийдэх санааг аваад хэрэгжүүлсэн. Тэгээд гэртээ тавилга захиалж, хийлгээд тавь тухтай орчинг бүрдүүлсэн дээ. Өвлийн улиралд ч даарна гэх ойлголт байхгүй. Хүү маань хөл нүцгэн тоглоод л гүйчихнэ. Гэртээ байх үедээ халаалт байнгын асаалттай. Тогны мөнгө ч боломжийн гардаг. Миний ажил ээлжийнх учир дөрвөн хоног гэртээ, дөрвөн хоног ажил дээрээ байрладаг. Тэгэхээр сард 15 хоног тасралтгүй цахилгаан хэрэглэнэ. 25000 төгрөгийн төлбөр төлдөг. Түлээ нүүрс гэхгүй амар л байна.
Ариун цэвэр болон угаалгын өрөөг хананаасаа хаалга гаргаад сендивч юм уу тоосго, блоклоор бариад давхар шийдэх боломжтой. Би ирэх хавраас тэгэх бодолтой байна. Заавал орон сууцанд амьдрах гэж их хэмжээний зээлийн дарамттай амьдарч байснаас монгол гэрийг хүссэнээрээ тохижуулаад амьдрах боломжтой гэдгийг залуустаа хандаж хэлмээр байна" гэв.
Том машины жолоочоос цаг тутамд анхаарал, ур чадвар шаарддаг
Тэрээр монгол улсын хөгжилд хүнд даацын комацу 930 машин барьж хувь нэмэрээ оруулж яваа хөдөлмөрч бүсгүй. Түүний барьдаг машины өөрийнхөн жин 250 тонн. Харин 330 тоннийн ачаа ачдаг. Хэн хүний зүрхэлж барихгүй том төмөр хүлгийг жолооддог тэрээр ирээдүйд гаднын уурхайд очиж ажиллах мөрөөдөлтэй. Том машин барихад ямар байдаг талаар асуухад "Жолоочоос ур чадвар, анхаарал, хяналт цаг тутамд шаарддаг хариуцлагтай ажил. Жаахан анхаарал сулрах юм бол аюул дагуулж, амь насанд ч эрсдэл учруулна. Дуу чимээ ихтэй. Аргагүй дээ том машин юм чинь.Бороо, цас орохгүй л бол нээх асуудал гардаггүй ээ. Хэрвээ орчихсон үед гулгаж, хальтираад хэцүү л байдаг.
Бороо орохоор л их айдаг. Нэг удаа гүн рүү томилгоо аваад явсан чинь хальтирч гулгаад айсандаа ахлахаа дуудаж буулгуулж байсан. Бараг уйлах дөхсөн шүү. Машинд эвдрэл гэмтэл гарлаа гэхэд дэлгэцэн дээр гараад ирнэ. Тэгээд л цаг алдалгүй засварын хэлтэст мэдээлэл өгөөд янзлуулчихдаг. Ажил хийх нөхцөл байдал, цалин хангамж маш сайтай. Оюутолгойд ажиллаж, эх орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцож, хүнд даацын машин барьдгаараа бахархдаг. Ургахын улаан нартай уралдан босч ундаа ууснаар миний ажлын нэг өдөр эхэлнэ. Хуралдаа сууж, хийх ажлынхаа томилгоог аваад дампаа унаад давхиж өгнө. Манай хамт олон бие биедээ үргэлж тусалж дэмждэг учраас тэднээсээ эрч хүчийг авдаг. Оюутолгойд ажиллаад гурван жил болж байна. Цалин хангамж сайтай учраас илүү их хичээж ажиллахыг зорьдог" гэв. Түүний хэлж буй үг бүрээс ажилдаа зүтгэл гаргаж, зүрх сэтгэлээ зориулан ажилладаг нь мэдрэгдэж байлаа.
Хүү минь чихэр боовноос илүү дэвтэр ном авхуулдаг
Хүний амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн байдаг. Хайрлаж, дурлаж хамтдаа хөтлөлцөж, хоёр биенээ түшиж, аз жаргалтай элэг бүтэн ханьтайгаа эрхлэлдэн амьдарч байсан үе түүнд бий. Гэвч өөрөөсөө илүү хайрладаг байсан хань нь нэг л өдөр юу ч болоогүй юм шиг яваад өгсөн гэдэг. Тэрээр тийм зүйл болно гэж бодоочгүй, зүүдлээчгүй явсан. Гэтэл нэг л өдөр итгэлийн багана нь нуран унасан гэдгээ ч тэрээр хэлж байлаа. "Хүүгээ ч тоохгүй хаяж яваад өөр эмэгтэйгээ гэрлэчихээр нь "Хайр ямар хямдхан бэ" гэх бодол төрсөн. Хүү минь аавдаа амь, их хайртай байсан. Хааяа ганцаараа тоглож байхдаа "аавтайгаа хамт энэ тоглоомоор тоглодог байсан" гэх үгийг сонсоод сэтгэл өмөрч, өөрийн эрхгүй хүүгээ өрөвддөг юм. Гэхдээ би хүүгээ аавын хайраар дутаахгүй аз жаргалтай амьдруулахсан гэж зүтгэж явна. Элдвийг эргэцүүлэн бодоход энэ хорвоо дээр эхийн хайр шиг чинь үнэнч сэтгэл хаач байхгүй" гэдгийг Т. Энх-Амар бүсгүй хоёр нүдэндээ нулимстай хоолой зангируулан хэлж байлаа. Гэхдээ одоо би хүүгийнхээ аавд гомддоггүй. Харин ч надад ээж гэх эрхэм алдрыг өгч, хүүгийнхээ төлөө илүү их эрч хүчтэй ажиллаж, амьдрах хүчийг бэлэглэсэн гэх хэдхэн үгнээс эмэгтэй хүний зүрх үргэлж, үрийнхээ төлөө цохилдог гэдгийг харж болохоор...
Тэрээр дөрвөн өдөр ажиллаж дөрвөн өдөр амардаг. Амарсан өдрүүддээ хүүтэйгээ хамт тоглож, ярилцаж өнгөрүүлдэг гэнэ. Тэрээр хүүгийнхээ талаар " Миний хүү чинь ээждээ үргэлж аз жаргал, хайр, инээмсэглэл бэлэглэдэг. Даруухан, томоотой, сэргэлэн хүүхэд. Намайг ер зовоодоггүй. Дэлгүүрт дагуулаад орохоор чихэр авъя гэдэггүй. Дэвтэр ном авхуулна. Зурж, будах их сонирхолтой. Жаахан гэлтгүй ээжтэйгээ чинь сэтгэлгээсээ нээлттэй ярилцдаг хэрсүү хүү дээ" гэв. Нээрээ ч хөөрхөн хүү нь ээжийнхээ өмөг түшиг болох гэж хорвоод мэндэлсэн юм чинь тэгэхээс өөр яалтай билээ. Удахгүй хүү нь уулыг өргөх хүчтэй эр хүн болчихоод ээжийнхээ ачийг хариулах өдөр ирж л таарна. гэрэлтсэн нүдтэй жаахан бор хүүгийнхээ төлөө бүх зүйлийг гэгээнээр хардаг ажилсаг бүсгүйн амьдрал аз жаргалаар, ажил нь амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
Хүний амьдрал жаргалын дээд цэгт хүрч зовлонгийн туйлд ч очиж болно. Гэхдээ хорвоогийн амьдралыг хамт туулна гээд хайрлаж, хүндэлж, хадаг сүү тавиад тавилан заяагаа холбосон хань нь хаяад явна гэдэг даанч харамсалтай. Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт өдрөөс өдөрт нэмэгдэж, өрх тойлголсон эмэгтэйчүүд хүүхдээ тэжээхийн тулд цаг наргүй хөдөлмөрлөсөөр л байна. Үүнээс манай улсад гэр бүлийн хуулийн зохицуулалт байдаггүй нь харагдаж байгаа юм. Гэр бүл салсан тохиолдолд хүүхдэд нь тэтгэмж тогтоож өгдөг ч сар бүр тогтмол өгчихдөг эр хүн ховордож байгааг төр засаг нь төдийлөн анхаардаггүй нь даанч харамсалтай.
С. Ичинхорлоо
www.unen.mn

Сэтгэгдэл (22)
zaya (66.181.161.24)
Зарим нь их хэтрүүлэгтэй бололтой
zochin (66.181.160.44)
uneheer saihan busgui yumaa. amidrald temtseh bish tewchih ue baidag yum shuu.
Naraa (66.181.161.6)
Manai Amaraa mundag busgui shuu.Duug maani iluu saihan amifral huleej bgaa uchraas zorigtoi uragshaa urgelj temuulj amidraarai
иргэн (202.9.43.179)
Ингэж л амьдралын үнэ цэнийг үр хүүхэддээ, үеийн залуучууддаа харуулж чадаж байгаа ажилсаг, эрхэмсэг энэ бүсгүйд баяр хүргэе. Бид америкд олон улсын үзэсгэлэн үзэж дараа нь Катерпеллирын сургалтын полигон дээр очиж 200 тонны кат машиныг мисс эмэгтэй барьж явахыг харж орчин үеийн техникийн хөгжлөөр бахархаж байлаа.
(202.131.233.251)
Мундаг бүсгүй юм аа. Та 2-т эрүүл энхийг хүсэе
mongol bysgyi (176.158.21.29)
Egel jiriin negen ajilsag bysgyi eej xynii xynd achaag nuruundaa uurch ene xorvoogiin byx zyiliig xyyteigee tuulax zamdaa shuluudsan erelxeg zorigtoi mongol bysgyi chamd az jargal amidraliin sain saixniig xysei
Zochin (150.129.140.242)
Saihan eejii huurhun huu 2-t az jargal huseye! Ulam mundag baigaarai eej huu 2 oo.
122 (202.131.243.190)
ta hoertoo amjilt goltsuu emegteichuud l ur huuhdiinhee toloo zutgej bgaa daa erchuud huuhed hiicheed hariutslaga huleehdee muu l humuus shu dee oorsdiinh n hebliid boijoogui ym bolhoor hayaad l ybaad ogdog
zochin (84.227.227.238)
buzar teneg erchyyd ( bygdiig heleegui shyy ) ,,,archaagui tortei uls bolson, teneg emegteichyyd ch bas baigaa, ene zaluu emegteig saihan ireedui hyleej baina, shantrahgui aguu emegtei baina, az jargal hysie, baharhaj baina
zochin (84.227.227.238)
manai zaluus iim l baival uls hogjino doo, yamar baharhmaar um be, saihan medee
(202.21.96.18)
БЕЛАЗ (Белорусский авто завод)
Хайраар дүүрэн. (66.181.160.68)
Гайхалтай.Амьдралд нугараагүй хатан нуруу чамдаа болон үрд нь энэ хорвоогийн хамгийн сайхныг хүсэе!
zochin (122.201.23.83)
Эр хүн яван чангардаг шүү. Хүү чинь өсөхийн хирээр миний дүү жарганаа. Аз жаргал хүсье
Zochin (202.131.243.190)
Mundag hodolmorch bas uhaalag busgui bnaa. Ingej bor zurheeree amidrah gej temuuldeg busguichuud harin her olon bol.
b (66.181.168.8)
ta 2-t az jargal husye
(66.181.169.66)
аз жаргал хүсье та 2-тоо
(202.179.31.71)
http://StartWeeklyJob.com/?userid=86225
зочин (202.9.42.25)
мундаг байнаа.
зочин (124.158.95.138)
Ийм байдлаар гэрийг тохижуулж амьдарах юм бол утаа тоосгүй амьдарч болохнээ
b (103.9.90.98)
saihan ohin bn aa amjilt sain hanitai bolooroi
Азжаргал (66.181.161.52)
Дүүд амжилт
(203.91.117.8)
Mundag bvsgvi bn amjilt