Төрийн үйлчилгээнд цахим шийдэл нэвтрүүллээ
- 2018-12-21
- Үнэн
- 0

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монголбанк, Төрийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр буюу 2018 оны 12-р сарын 20-ны өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн Дүнжингарав салбарт болов.
Энэ нь “Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал” юм. Уг “Eservice.ulaanbaatar.mn” порталаар төрийн үйлчилгээний талаархи мэдээ, мэдээлэл авах, онлайнаар үйлчилгээний хүсэлт захиалах, төлбөр төлөх, үйлчилгээний процесст хяналт тавих, үнэлгээ өгөх зэрэг төрөөс үзүүлж байгаа олон төрлийн үйлчилгээг авах бололцоотой юм.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн Дүнжингарав салбарт болсон нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
“Eservice.ulaanbaatar.mn” порталаар төрийн үйлчилгээний талаархи мэдээ, мэдээлэл авах, онлайнаар үйлчилгээний хүсэлт захиалах, төлбөр төлөх, үйлчилгээний процесст хяналт тавих, үнэлгээ өгөх зэрэг төрөөс үзүүлж байгаа олон төрлийн үйлчилгээг авах бололцоотой юм. Одоогийн байдлаар Нийслэлийн цахим үйлчилгээний “Еservice” порталаар үзүүлэх 5 байгууллагын 47 төрлийн үйлчилгээ хэрэглээнд нэвтрээд байна.
Үүнд:
-
УБЗАА-ын тусгай зөвшөөрлийн үйлчилгээ /16 үйлчилгээ/
-
Архивын лавлагаа /18 үйлчилгээ/
-
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ /1 үйлчилгээ/
-
Нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт /1 үйлчилгээ/
-
Жуулчин тээврийн автобусны улсын дугаар хязгаарлалтаас чөлөөлөх зөвшөөрөл олгох үйлчилгээ /1 үйлчилгээ/
-
Уншлагын танхимын үйлчилгээ /1 үйлчилгээ/
-
Иргэн, хуулийн этгээдийн захиалгаар мэдээлэл бэлтгэх үйлчилгээ /1 үйлчилгээ/
-
Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл /1 үйлчилгээ/
-
Газрын төлбөрт тооцоо нийлсэн акт /1 үйлчилгээ/
-
Аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх /6 үйлчилгээ/





Сэтгэгдэл (0)