МИАТ ТӨХК Берлин Бранденбург ОУНБ-тай хамтран ажиллана

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК ХБНГУ-ын Берлин Бранденбург олон улсын нисэх буудалтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэ сарын 03-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Тус Санамж бичигт МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, Берлин Бранденбург олон улсын нисэх буудлын Тэргүүлэгчдийн Ерөнхий Хорооны Комиссын дарга Проф.д-р. Инж. Енгелберт Лутке Далдруп нар гарын үсэг зурав. Энэ үеэр талууд харилцан ашигтай хамтран ажиллах зорилгоор нэг нэгэндээ дэмжлэг үзүүлэх, үзүүлж буй үйлчилгээгээ хөгжүүлэхэд хүчин чармайлтаа нэгтгэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Энэхүү санамж бичиг нь тус хоёр байгууллагын хамтын ажиллагааг болон түншлэлийн харилцааг хөгжүүлэх зорилгын нотолгоо болох юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)