Жүжигчин Б.Одончимэг олон улсын наадамд тэргүүн байр эзэлжээ

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг Энэтхэгийн Колката хотод зохион байгуулагдсан JOURNEY театрын “International Theatre 2019” олон улсын наадам амжилттай оролцож, нэгдүгээр байр эзэллээ.

Тэрбээр ганц хүний жүжгийн төрөлд зохиолч, яруу найрагч Д.Урианхайн “Цонхоор харсан хүн” жүжгээрээ оролцжээ.

 Тэрбээр “Аз жаргалын шок”, “247 градус”, “Гэрлэн дохио”, “Том толгойтын романс”, “Зүрхний хилэн” зэрэг уран сайхны киноны гол дүрээр үзэгчдэд хэдийнэ танигдсан авьяаслаг жүжигчин юм. 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)