“Эрдэнэс Монгол” ХХК зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч компанитай хамтарна

Олон улсад тэргүүлэгч зөвлөх үйлчилгээний компани болох PricewaterhouseCoopers (PwC)-ийн зөвлөх үйлчилгээ хариуцсан захирал Майкл Адамсыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаар “Эрдэнэс Монгол” компанийн охин болон хараат компаниуд дээр хэрэгжиж байгаа болон ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах талаар ярилцлаа. Тодруулбал, “Багануур” болон “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцов.

PricewaterhouseCoopers (PwC) компани нь дэлхийн 158 оронд салбартай, 250 мянга гаруй мэргэжилтэн ажиллаж, хоорондоо санал бодол, туршлагаа солилцож, харилцагч нартаа олон улсын жишигт нийцсэн шинэлэг шийдлийг санал болгож, зөвлөгөө өгдөг. Тус компани нь аудитын үйлчилгээ үзүүлэхээс гадна татварын болон бизнесийн бүх чиглэлээр зөвлөгөө өгдөг юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Зочин (139.5.216.119)

    2019-01-23

    Хар нүүрс ачиж тээвэрлэхэд гадны зөвлөгөө аваад байхдаа ч яахав дээ

  • Teke (192.82.64.171)

    2019-01-23

    Unen shuu, gadnii zovlohuud yamar ch hariutslaga huleeddegui, manaikhnii mongo ugaah arga shuu....

  • Иргэн (103.229.123.73)

    2019-01-22

    Ганхүү гээд нэг инээсэн нөхөр ажлын үр дүн гэж байдаг болов уу даа? Зөвлөх компанийн тэнгэрт надсан төлбөр нь үр өгөөжөө өгдөг нь ховор шдэ. Энэ хэдэн нөхөд ажил хийх гэж худлаа шоудахаас цаашгүй юм даа

    Teke (103.229.123.73)

    2019-01-22

    Unen shuu, gadnii zovlohuud yamar ch hariutslaga huleeddegui, manaikhnii mongo ugaah arga shuu....

  • ДАШ (122.201.31.246)

    2019-01-22

    ЭНЭ ЗӨВЛХ ҮЙЛЧИЛГЭЭ НЭРТЭЙ ЛУЙВАРЫГ БОЛЬЖ, ХАРИУЦСАН ЭЗЭД НЬ АЖЛАА ХИЙЖ, МӨНГӨ ЗУВЧУУЛДГИЙГ БОЛЬЁ.