МИАТ ТӨХК “Онцлох агаарын тээвэрлэгч” компаниар шалгарлаа

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК БНХАУ-ын Гуанжоу хотод жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Guangzhou International Travel Fair 2019” олон улсын үзэсгэлэнд оролцож ”Онцлох агаарын тээвэрлэгч” компаниар шалгарлаа. Тус үзэсгэлэн нь 25 жилийн турш аялал жуулчлал өндөр хөгжсөн Гуандун мужийн Гуанжоу хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд 45 улсын 956 аялал жуулчлал болон агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд оролцсон байна.  
Дашрамд дурдахад МИАТ ТӨХК 2019 оны зуны нислэгийн хугацаанд Гуанжоу хот руу долоо хоногийн 2 давтамжтайгаар нислэг үйлдэх юм байна. 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)