Х.Цэвлээ: Ардын нам төмөр мэт сахилга бат, эв нэгдэлтэй байх ёстой

Монгол Ардын Намын 98 жилийн ойн баяр, Эх орончдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Х.ЦЭВЛЭЭТЭЙ ярилцлаа.

ХУВЬСГАЛ ГЭДЭГ НЬ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БУЙ ШИНЭЧЛЭЛ ӨӨРЧЛӨЛТИЙН ТОМООХОН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЮМ

-Эх орончдын өдрөөр “Монголын үнэн” сонины удирдлагад ажиллаж байсан хүнтэй уулзаж ярилцах нь нэр төрийн хэрэг юм. Ярилцлагынхаа асуултыг МАН-ын Монголын түүхэнд хийж бүтээсэн ажил, түүний ач холбогдлын талаар эхэлье?

-МАН-ын ойн баяр бол Монголын амин чухал тэмдэглэлт өдрийн нэг мөн. Энэ нам Азидаа анхдагч улстөрийн хүчний нэг, 1921 оны гуравдугаар сард МАН-ыг байгуулсны дараа буюу долоодугаар сард БНХАУ-ын Коммунист намыг байгуулж байсан түүхтэй. Удахгүй Ардын намын 100 жилийн ой тохионо. Энэ нь түүхэн талаасаа ч маш сонирхолтой үйл явдал болно гэж би хувьдаа харж байна.

Мөхөл, сүйрэл рүүгээ явж байсан Монгол орныг МАН сэргээн мандуулж, өнөөдрийн зэрэгт хүргэсэн юм. 100 жилийн ой гээд байгаа нь нам гэдэгтээ гол бус чухамхүү хувьсгал хийж чадсанд байгаа юм.

-Хувьсгал гэж чухам юуг хэлээд байна вэ. Монгол Улсын түүхэнд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Монгол ардын нам бол Ардын хувьсгалыг хэрэгжүүлсэн түүхэн гавьяатай юм. 1921 оны долоодугаар сарын 11-ний өдөр улсынхаа засгийн эрхийг авч.тамга тэмдгээ барьснаар тус намын хувьсгалын үйл хэрэг хязгаарлагдсан юм биш. Монголын түүхэнд алдар хүндийг нь хэзээ ч бүдгэрүүлэх аргагүйгээр бичиглэн үлдээсэн хувьсгалт олон үйл хэргийн зарим нь одоо ч эрчимтэй үргэлжилж явна. Тодруулбал, нэр бүхий томоохон арван хувьсгалыг хийж чадсанд энэхүү намын их үйл хэргийн гол үнэт зүйл оршиж байгаа юм. 

-Тэдгээрээс нэрлэж өгөөч?

-Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо олж авсан хувьсгал. Хаант засаглалыг халж, бүгд найрамдах засаглалыг тогтоосон хувьсгал. Боловсрол, соёл, шинжлэх ухааны хувьсгалыг эрчимтэй өрнүүлсэн. Шуудан тээвэр, холбоо харилцааг шинэ шатанд гаргасан. Газар тариалангийн салбарт хийсэн хувьсгап, аж ахуй, материал техникийн шинэчлэл бий болгосон, эмнэлэг, эрүүл мэндийн гээд цоо шинэ олон хувьсгалыг хийсэн юм. Хувьсгал гэхээр зарим нь тэртээх долоодугаар сарын 11-нд болоод дууссан шиг боддог. Тэгэхээр МАН-ын эхлүүлсэн хувьсгал одоог хүртэл тасралтгүй үргэлжилж буй шинэчлэл, өөрчлөлтийн томоохон үйл ажиллагаа юм. Хувьсгал гэдгийг нэг анги гарч ирээд нөгөөгөө хөөж, устгахын нэр гэж ойлгож болохгүй. Ингэж явцууруулж ойлгох нь буруу.

Хувьсгал гэдэг нь ард түмнийхээ төлөө явуулж байгаа тооноос чанарт шилжиж буй их өөрчлөлт, шинэчлэл юм.

Дээр дурдсан олон талт хувьсгалыг хийж чадсанд Ардын намын үйл хэргийн түүхэн ач холбогдол оршино. Тус нам зохион байгуулалт, онол, улс төртэй байсан томоохон өөрчлөлтийн үр дүнд л хувьсгалыг хийж чадсан юм. Өөрөөр хэлбэл, МАН зөв удирдан зохион байгуулж чадсанаар Монголд хувьсгалт өөрчлөлтийн суурийг оновчтой тавьсан, 1947 оноос тав, таван жилийн төлөвлөгөөтэй явсныг уншигчид мэднэ.Тиймээс намын ойг тэмдэглэх гол ач холбогдол нь энэ их бүтээн байгуулалтыг эргэн санаж түүхэн ач холбогдлыг зөвөөр үнэлэхэд оршино.

ШИНЭЧЛЭЛ ӨӨРЧЛӨЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛСАН УЛС ТӨРИЙН УРАН ДАРХАН НЬ ГОМБОЖАВЫН ОЧИРБАТ

-Намд өнөөдөр тулгамдаж буй ямар асуудал байна вэ?

-Намын эв нэгдэл. Дур дураараа аашлах эрх чөлөө байх ёсгүй. Хэрвээ дураараа явах гээд байвал намаас гадуур байх шаардлагатай. Намын эд эс, нэг хэсэг нь болсон бол тэр хүн намд бүрэн захирагдах ёстой. Маршал Ю.Цэдэнбал гуай 1943 онд 27 настайдаа “Би ард түмнийхээ төлөө амь амьдралаараа дэнчин тавьж барьцаалагдсан хүн. Намын гишүүд тийм байх ёстой” гэж хэлсэн байдаг. Намын гишүүн ард түмний төлөө өөрийгөө зориулах ёстойгоос бус хувийн тоглолт хийх ёсгүй. Гэтэл одоо бусдад өөрийгөө гайхуулах гээд намын нэр хүндийг хөлдөө чирч байна. 1998 оны долоодугаар сарын 1-нээс хойш нам, төрд бугшсан, Монгол Улсын эрх ашигт харшилсан зүйлийг цэвэрлэж, нэг тийш нь гарган шударга үнэнийг байгуулах гэж тэмцэж байна. Ардын нам төмөр мэт сахилга бат, нэгдэлтэй байх ёстой. Энэ нь намын дүрмийн гол заалтын нэг юм.

Хоёрдугаарт, хариуцлага гэж байдаг юм. Одоогийн нөхцөл байдлыг “Хариуцлагын хувьсгал” эхлээд явж байна гэж бид харж байгаа. Сүүлийн үед хүн бүр дур дураараа аашилж байгааг хариуцлага гэж ойлгох болсон нь завхрал. Үүнээс болж Монгол Улс сүүлийн 10 орчим жил маш том хохирол амслаа. Хариуцлага гэдэг нь хүн бүр өөр өөрийнхөө хийх ёстойг цагт нь, зохих ёсоор хийхийг хэлээд байгаа юм. Хариуцлага гэж бүгдийг нь шоронд хийхийн нэр биш. Хариуцлага гэдэг бүгдийг нь намаас хөөхийн нэр биш гэдгийг ч мөн хэлэх учиртай. Хийх ёстойгоо хийгээгүй бол зохих хэмжээний шийтгэлээ хэн ч хүртэх учиртай. Цаана нь ард түмэн, улс орон, намын эрх ашиг байгаа учраас хариуцлага хүлээх ёстой. Хариуцлагын хувьсгал хийхээр намын шинэ удирдлага асуудлыг зөв, зоригтой эхлүүллээ. Гэвч энд саад олон бий. Тиймээс бид сайн дэмжих хэрэгтэй. Намын массын идэвх зарим талаар сул байна. Дээрээс нь шийдвэр гаргаад өгөхөд тэрийг нь өөр хүн биелүүлэх юм шиг өөрийгөө чөлөөлөөд байгаа нь хариуцлагагүй явдал. Хариуцлага гэдэг зөвхөн намын удирдлагуудтай холбоотой асуудал биш. Намын гишүүдэд ч ихээхэн хамаатай юм.

-Намын үнэт зүйлсийн тухайд олон зүйлийг нэрлэн хэлэх биз. Тэр бүхний дундаас та юуг онцолж чухалчлах бол?

-Намын үзэл санаа.Үүнд хэвлэл мэдээллийн байгууллага тэргүүлэх байр суурь эзэлнэ. Нэг үгээр хэлбэл, намын үзэл санааны хөтөч нь байх учиртай юм. Хүн сэтгэлээрээ ажилладаг болохоос онол мэдлэгээрээ ажиллахгүй. Гэтэл хүний сэтгэл их ховдог хумхай, зэрлэг дээрэнгүй, аминчхан харамч болж байна. Үүнийг арилгахад намын хэвлэл мэдээлэл, соён гэгээрүүлэх ажлыг тэргүүнд нь авч үзэх ёстой. Нам хэвлэл мэдээллээ нэн тэргүүнд тавих аваас дагаад намын үйл хэрэг бүтэж, нэр хүнд нь ахидаг. Өөрөөр хэлбэл, энэ хоёр шууд хамааралтай гэсэн үг. Жишээ нь, 1980-аад оны сүүлээр Монголын алдартай уран зохиолч, нийтлэлч, улстөрч Л.Түдэвийн удирдлагаар намын хэвлэл үнэхээр хүчирхэгжсэн юм.Тэр үед намын төв хэвлэл 200 мянган захиалагчтай болж үзэл бодол, үйл хэргээрээ нийгэмд товойн гарч ирсэн. Үүнтэй хамт нам шинэчлэл өөрчлөлтийнхөө зам руу орсон гэж хэлэх бүрэн үндэстэй юм. Гэрч нь тэр үеийн “Үнэн” сонины редакцын хамт олон, тэдний уншигчид байгаа юм. Тиймээс МАН 100 жилийн ойгоо нүүр бардам тэмдэглэе гэж зорьж, зүтгэж байгаа бол төв хэвлэлээ хүчирхэгжүүлэхэд онцгой анхаарах ёстой.

-Ардчилсан хувьсгалын эхний он жилүүд дэх МАН-ын үйл хэргийг та хэрхэн үзэж, үнэлж байна вэ?

-Монголд ардчилсан хувьсгал болж, шинэчлэл өөрчлөлтийг зохион байгуулахад тэр үеийн намын удирдлага, тухайлбал, намын дарга Гомбожавын Очирбат анхны архитектор, улс төрийн уран дархан нь болж манлайлсан гэж би хувьдаа боддог. Энэ хүн сонгодог үлгэр загвар үзүүлсэн. 1990 оны хувьсгалд Ардын намаа ялуулсан. Тэгэхэд улс төрийн товчооны гишүүн Г.Очирбат, Л.Түдэв, Н.Мишигдорж, Ц.Гомбосүрэн, Ц.Өөлд нар байв. Тухайн үед энэ хүмүүсийн хэн нь ч сайд болоогүй. Аль сайн гэсэн хүмүүсээ шилж сонгон Засгийн газраа байгуулаад, яахыгаа төр, засаг өөрөө мэдэх ёстой гэсэн зарчим барьж, намын удирдлага төрд оролцоогүй үлдсэн. Өөрөөр хэлбэл, намын удирдлагыг төрөөс холдуулаад төр, засгийг бие даалган тэнд шилдэг хүмүүсээ томилон даалгавар чиглэлээ өгөөд орхисон юм. Энэ бол парламентын засаглалтай болж байгаа орны хувьд үлгэр жишээ загвар байсан гэж би хувьдаа боддог.

-Дээр дурдсан үнэт зүйлсээ МАН XXI зуунд хадгалж явж чадаж байна уу?

-Одоо бол чадахын төлөө тэмцэж байна. Намд алдаж болохгүй зүйл гэж бий. Энэ бол нэр хүнд юм. Тасалж болохгүй юм гэж байдаг. Энэ бол намын нэгдэл. Унтрааж болохгүй зүйл бол намын үзэл суртал юм. Одоо намын үзэл суртлын ажил унтаа байдалд орчихоод байна. Сайхан зүүд зүүдлээд л унтаж байна. Харин одоо намынхаа эв нэгдлийг хамгаалж чадах байх гэж бодож байна. Нам бол хэн нэгний гайхуулж, сагсуурдаг талбар биш. Тиймээс би хариуцлагын тухай ярьсан. Хариуцлага, сахилга гэсэн сүүл чирч явдаг юм. Тэгэхээр энэ чухал зарчим одоо л нэг талдаа гарах юм болов уу гэж харж хүлээж байна. Намын нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэхийн эсрэг намын гишүүн гомдол гаргах ёсгүй. Энэ бол намын сахилга, дүрэм юм.

-УИХ-ыг хэрүүлийн танхим, популизмын үүр болгох ёсгүй гэсэн үг үү?

-Тийм ээ, тухайлбал, УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь зөв. Халдашгүй байдлын тухай хууль бол хамгийн хор хөнөөлтэй хууль. Үүнээс болж хулгайчид энэ хуулиар хамгаалуулахын тулд ард иргэдийг хууран мэхэлж байгаад УИХ-д орж ирдэг болчихоод байна. Мөрөөрөө ажил үүргээ биелүүлж явсан гишүүн Халдашгүй байдлын хуулийг харахаар хорхой нь хүрдэг байж мэднэ. Өөрөөр хэлбэл, хулгайч биш гишүүнийг хүртэл буруу замд ороход нөлөөлөөд байна уу гэж хардаг. Тиймээс дээр дурдсан хуулийг устгах хэрэгтэй гэж би боддог. Үүнээс болж Их хурлын нэр хүнд унаж, төр, засаг их хохирч байна. Төр, засаг хохирно гэдэг ард түмэн хохирч байна гэсэн үг.

АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ӨӨРИЙГӨӨ ЗОРИУЛАХ СЭТГЭЛТЭЙ ХҮН НАМД ЭЛСЭХ ЁСТОЙ

-Нам хэсэг бүлэг хүнд зориулсан сурталчилгааны талбар биш. Намын анхан шатны байгууллагаас бүх зүйл шалтгаалдаг гэлээ. 

-Анхан шатны байгууллага ямар байх ёстой вэ?

-Би намд элсээд 65 жил болж байна. Тэр үед намын гишүүдийн сахилга, ухамсар сайн байсны гол шалтгаан нь 2-3 гишүүний батлан даалттайгаар намд элсүүлдэг, хүнээ сайн судалдаг, таньдаг, орлогчийн хугацаанд ч өндөр шаардлага тавьдаг, ажиглаж бүрэн дүүрэн таньж байж намдаа эсүүлдэг байсан. Одоо энэ байдал үгүй болсноор намыг албан тушаал, эд хөрөнгө арвижуулах шат, гишгүүр гэж хардаг болжээ. Монголын ард түмний төлөө цохилох зүрхтэй, тэдний сайн сайхны төлөө өөрийгөө бүрэн дүүрэн зориулах сэтгэл, оюунтай тийм л хүн намын эгнээнд багтаж ирсэн уламжпалтай юм. Ардын намын бусдаас ялгарах гол онцлог нь энэ юм шүү дээ.

-Анхан шатаа бэхжүүлж чадахгүй байгаагаас МАН-ын нэр хүн унаж байна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Бас өөрийгөө гайхуулах явдал нь намын нэр хүндийг унагаж байна. Бусдаас илүү сүрхий хүн болох гэж цорволзоод түүнээс болж хоорондоо эвдрэлцэж, муу муухайгаа дуудалцаж байна. Энэ нь бие биеэ бус намыг доромжилж байгаа хэрэг юм.

Намын тухай “Нэг хүний төлөөт гэсэн хошин маягийн тодорхойлолт бий. Үүнийг би зөв тодорхойлолт гэж боддог.

Гэтэл одоо хүн тус бүртээ нэг нам болчих гээд байна. Ийм байх аваас цэвэрлэхээс өөр аргагүй. Намын үүрүүдийн дотоод ажил, сахилга батыг нь сайжруулах юу юунаас чухал байна.Үүрүүд тулгамдсан асуудлаа гишүүдээрээ хэлэлцүүлдэг, манай төддүгээр үүр, гишүүн тэр ийм ажил хийлээ гэдгээ маш тодорхой ярьж,зарлах үүрэгтэй юм.

-Өнөө цагт нам залгамж халаагаа бэлтгэж чадаж байна уу?

-Чадахгүй байна. Нам идэвхтнээс нь эхлээд гишүүдээ бэлтгэж чадахгүй байна. Шинэ тутам залуусыг ахмад, туршлагатай гишүүдээ дагуулан ажиллуулж, намын дүрмээ танилцуулахаас эхлээд сурган хүмүүжүүлж, дадлагажуулдаг байсан сайхан уламжлал бий. Энэ ажил хуучрах ёсгүй. Ер нь намд хэн байх ёстой юм бэ. Намын гишүүн болоход шалгуур байх ёстой. Тэр нь юу вэ гэвэл МАН гэдэг Монголоо гэсэн чин халуун сэтгэлтэй, хамгийн ухаалаг хариуцлагатай, сахилга баттай, ард түмнийхээ сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж чаддаг. Дуулбал дуу нэг, хөдөлбөл хүч нэг хүмүүсийн нэгдэл, нягтрал байсан. Цаашдаа ч тийм тийм байх ёстой гэдэгт би итгэдэг.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • зочин (202.179.31.60)

    2019-03-02

    их мэдэмхийрэгч далчгар өвгөн хуцаад байлгүй далд орооч

  • (66.181.160.12)

    2019-03-02

    zuvuu zuv

  • Зочин (202.9.42.45)

    2019-03-02

    Төмөр мэт сахилга нэг хүний дарангуйлалын үед байдаг.одоо тэр үе арай буцаж ирэхгүй байлгүй.

  • Зочин (49.0.147.45)

    2019-03-01

    Энэ мэт зөнөгүүд чинь энэ улсыг бүрэн бүтэн байлгаж, хөгжүүлсний хүчээр хүн болж хорвоод мэндэлснээ мэдэхгүй мал шив. Чам шиг новшнууд нь үхвэл харин энэ улс илүү хурдан хөгжих байх шүү

  • (112.163.72.99)

    2019-03-01

    Энэ мэтийн зөнөгүүд үхээгүй цагт МАН ч өөдлөхгүй монгол ч сайжрахгүй

    Зочин (112.163.72.99)

    2019-03-01

    Энэ мэт зөнөгүүд чинь энэ улсыг бүрэн бүтэн байлгаж, хөгжүүлсний хүчээр хүн болж хорвоод мэндэлснээ мэдэхгүй мал шив. Чам шиг новшнууд нь үхвэл харин энэ улс илүү хурдан хөгжих байх шүү

  • Zochin (202.131.243.190)

    2019-03-01

    Namiin gishuun durem jurmaa huuli met bieluuldeg baih estoi. Getel suuliin jiluuded namd handiv ogsonooroo alban tushaald ochdog yavdal namiin ner hundiig unagaaj bna. Namiin bolovson huchnii bodlogo aldagdaj tanil tal, biznesiin bulegleluud, salbaraa medehgui, shat shatnii udirdah alba hashij bgaagui noxduud darga bolj bas deer ni bagaa burduulne gej toriin albiig samarch bna shuu dee. Namiin nereer deeshee garsan noxduud huviin gantsaarchilsan toglolt hiij olon niitees shudarga hemeen ner hund olj avah gej durem jurmaa ulandaa gishgij bgaa ni haramsaltai. End namiin udirdah deed tuvshind bodlogiin aldaa ch bsan shuu dee. Bi gedeg ovchin tussan humuus olon bolj. Nam ev negdeltei, zov bodlogotoi, chadvarlag bolovson huchintei baij l huchirheg bolno