‘’Монголын анхны сургалтын эмнэлэг’’ ашиглалтад орлоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд АШУҮИС-ийн дэргэдэх Япон-Монголын Сургалтын эмнэлгийн барилга өнөөдөр ашиглалтад орлоо. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Япон улсын буцалтгүй тусламж болон ЖАЙKA олон улсын байгууллагын төслийн хүрээнд баригдсан энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор АШУҮИС-ийн багш, оюутнууд сургалт хийхээс гадна амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасаг бүхий 104 орны хүчин чадалтайгаар эмнэлэгийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх юм. 
2016 оны гуравдугаар сард эхлүүлсэн эмнэлгийн барилгын ажил дууссан бөгөөд ирэх зургадугаар сараас үйл ажиллагаагаа бүрэн эхлүүлэхээр төлөвлөсөн байна. 
Түүнчлэн тус сургалтын эмнэлэгт сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи бүхий 360 гаруй тоног төхөөрөмж түүн дотроо 1.5 тесла хүчин чадалтай MRI, CT, ангиограф (бүхий л судасны зураг авдаг) зэрэг Монголд байхгүй оношилгооны аппаратууд дагалдаж байгаа юм. 
Дашрамд тус сургалтын эмнэлгийн барилгыг хүлээн авах ёслолын арга хэмжээнд Япон улсаас Монгол Улсад Суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Масато Такаока, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Амарсанаа, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, дүүргийн Засаг даргын орлогч Б.Наранчулуун, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон болон албаны бусад хүмүүс, оюутан сурагчид, эрдэмтэн багш нарын төлөөлөл оролцсон байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Болорр (202.9.42.42)

    2019-04-02

    Туршилтын оготно гэж байсан бол туршилтын хүн гэж байдаг болжээ хөөрхий. Яагаад гэвэл стоматологийн төвд хэдэн жилийн өмнө дадлага хийж байсан шүдний 2 оюутнаар зүгээр шүдээ авахуулж байлаа. Өвчтэй нь үлдчихсэн байж билээ. Хэдэн өдрийн дараа эмчид нь хэлэхэд тийм байна гээд өнгөрсөн. Би ч хувийн эмнэлэг бараадсан даа хөөрхий. Тэр хохирлыг ТӨР хариуцах уу хэн хариуцах вэ л юм болно доо. Ёстой тоодоггүй юм билээ дээ. Хариуцлага муутай монгол оронд туршилтын туулай л болно л доо. Уг нь сайхан л юм.

  • (83.137.6.227)

    2019-04-01

    Batbaatar zahiraldaa bolon buh tosliin bagiinhand bayarlalaa.

  • Жигжидноров (112.72.15.114)

    2019-04-01

    Сайхан мэдээ байна. Энэ том бүтээн байгуулалтыг хийсэн нийт хүмүүст баярлалаа,