Манай улсаас биатлоны дэлхийн аваргад хурд, хүчээ сорино

Итали улсын Антхольц хотод биатлоны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 56 дахь удаагийн тэмцээн өнөөдөр эхэлнэ.

 Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Зэвсэгт хүчний 017 дугаар анги, “Алдар” спорт хороо, Биатлоны холбооны шигшээ багийн тамирчин Э.Ариунтунгалаг спринт 7.5 км-ийн зайд оролцох юм. Түүний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хурд хүчээ сорих гэж буй нь Монголын тамирчин түүхэндээ анх удаа оролцож байгаа тохиолдол юм.

Э.Ариунтунгалаг 23 настай бөгөөд гүйлтийн цанаар хичээллэж байгаад өнгөрсөн оны зургаадугаар сараас  биатлоноор хурд, хүчээ сорьж буй юм.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)