Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
- 9 цаг 59 мин
- Сурталчилгаа
- 0

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 101 жилийн ойн хүрээнд Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын Зүүн Азийн бүсийн тэмцээн "DRONECON 2026", мөн Монголын хамгийн том агаарын шоу "BU AIR SHOW 2026" тавдугаар сарын 30–31-ний өдрүүдэд "Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд амжилттай зохион байгуулагдлаа. “DRONECON 2026” тэмцээнд Зүүн Азийн шилдэг тамирчид ур чадвар, хурд хүчээ сорьж, дрон технологи болон нисэхийн спортын хөгжлийн шинэ чиг хандлагыг үзэгч олонд сонирхуулсан юм. “BU AIR SHOW 2026” агаарын шоу нь нисэхийн салбарын хөгжил, инноваци, ирээдүйн технологийг олон нийтэд сурталчилсан онцгой арга хэмжээ болж, олон мянган үзэгчдийн сонирхлыг татлаа.
Энэ үеэр “Нам өндрийн эдийн засгийн форум – 2026” зохион байгуулагдсан. Тус форумаар олон орны төлөөлөл нам өндрийн эдийн засгийн ирээдүй, дэвшилтэт технологи, эрх зүйн орчин, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэв. Хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Д.Батлан хамгаалахын сайд Батлут, МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцож, тэмцээний шилдгүүдэд шагнал гардууллаа.


Сэтгэгдэл (0)