Шүүгчийн зэрэг олгох сургалт болно

 

Дэлхийн өсвөрийн шатарчдын олимпиад манай оронд наймдугаар сарын 25-27-ны өдрүүдэд болох гэж байна. Энэ үеэр олон улсын шүүгчийн зэрэг олгох сургалтыг зохион байгуулах юм. Сургалтад хамрагдахыг хүссэн хүн заавал шатрын спортын цол зэрэгтэй байх шаардлагагүй бөгөөд гадаад хэлний зохих мэдлэгтэй, шатарт сонирхолтой байхад л хангалттай гэнэ. Шатрын зэрэгтэй шүүгч болсноор аймаг, хот, клубийнхээ рейтингийг тогтоох уралдаан тэмцээнийг зохион байгуулж, шүүж явуулах эрхтэй болох юм.

 

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)