Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

Өнөөдөр (2026.06.19) Хэнтийн өмнөд, Дорноговь, Сүхбаатарын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Иймд

-Цаг уурын байгууллагаас гаргаж байгаа анхааруулга, сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээнүүдийг цаг алдалгүй хүлээн авч, заавар зөвлөмжийг биелүүлж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа аюулгүй байддлаа хангах

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх

Баталгаат зам, гүүрээр зорчих, үер, усны аюулаас болгоомжлох

-Хүйтэн үед бариу биш дулаан, хөнгөн хувцсыг давхарлан өмсөх, борооны цув, шүхрээ авч явах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)