Баянгол дүүрэгт ХАБЭА-н нэгдсэн сургалтыг амжилттай зохион байгууллаа

Баянгол дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтран ажлын байрны эрсдэлийг бууруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор өнөөдөр ХАБЭА-н нэгдсэн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтад дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж буй төрийн тусгай 52 албан хаагч, хүнс, худалдаа эрхлэгч 108, хувиараа бизнес эрхлэгч, иргэн болон аж ахуйн нэгжийн нийт 160 удирдлага, ажилтан хамрагдав. Сургалтын үйл ажиллагааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Ганчулуун нээж, албан хаагчдын эрүүл мэнд болон үйлчилгээний салбарт аюулгүй байдлын стандартыг хэвшүүлэх нь иргэдийн амьдрах орчинд шууд нөлөөлөх өндөр ач холбогдолтойг онцлов.

Сургалтыг ГБХНХЯ-ны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн мэргэшсэн багш нар удирдан, онол практик хослуулан заасан бөгөөд дүүргийн Нийгмийн даатгалын газраас холбогдох мэдээлэл, зөвлөгөөг өгөв. Сургалтад идэвхтэй оролцсон албан хаагчид болон иргэдэд Сертификат гардууллаа.

Цаашид Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй сургалт, нөлөөллийн ажлуудыг тасралтгүй зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)