“Чингис хаан кап-2015” тэмцээн болно
- 2015-08-05
- Спорт
- 0

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо/МҮСБХ/-ноос тамирчид, дасгалжуулагчдын ур чадварыг нэмэгдүүлэн өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэх зорилгоор гурван төвшний шигшээ багийг байгуулж, олон улсын тэмцээнүүдэд оролцуулан туршлагажуулахаар ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд шигшээ багуудын олон улсын тэмцээнд оролцох бэлтгэлжилтийг хангахаар энэ сарын 26-30-нд Улаанбаатар хотноо МҮСБХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит“Чингис хаан кап-2015” тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна. Тэмцээнд ОХУ, БНАСАУ-ын үндэсний шигшээ багийнхан оролцох аж. Мөн Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ, залуучуудын шигшээ, үндэсний супер лигийн аварга“Альянс тех харцага” баг оролцоно. Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар С.Тулга, Ж.Отгондарь, Ч.Ижилболд нар ажиллахаар болжээ.
Б.НОМ

Сэтгэгдэл (0)