Олон улсын монгол үндэстний анхдугаар наадамд Б.Гончигдамба түрүүлжээ
- 2015-08-06
- Спорт
- 0

БНХАУ-ын Эрээн хотноо олон улсын монгол үндэстний анхдугаар наадам энэ сарын 2-4-нд болжээ. Наадмын нээлтийн ёслолд Өвөрмонголдоо “торгон хоолойт” гэж алдаршсан дуучин Оюунбилэг, Тогоодой, Монгол Улсын Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын уран бүтээлчид хамт ран урлагийн тоглолтоо со нир хуулсан байна. Олон улсын наад маар хүчит 512 бөх барилдаж, хурдан морины уралдаан, уламжлалт сур харвааны тэмцээн зохион байгуулжээ. Барилдаанд Өвөрмонголын далай аварга Соёл, далай аварга Цагаанзаан, аварга Баярбаатар нараас гадна нутгийн хүчит бөхчүүд, Монгол Улсын арслан Ж.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба зэрэг улс, аймаг, сумын цолтой 44 бөх хүч сорьсон байна. Монголын үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэжээ.

Сэтгэгдэл (2)
(112.72.13.93)
Batsuurig zailul erhig ni hasdagguiyumu
g***** (112.72.13.174)
Batsuuri boli o Sanjaa arai baraagui ym b daa