Ням гарагийн үдэш Манчестер хотын дуэль болно

 

Английн Премьер лигийн аравдугаар тойргийн тоглолт энэ амралтын өдрүүдэд болно. Лигийн тэмцээнийг чимэх нэг сонирхолтой тоглолт нь Манчестер хотын дуэль юм. Бямба гарагийн үдэш “Челси”-“Вест Хэм Юнайтед”, “Листер Сити”-“Кристал Палас”, “Норвич Сити”-“Вест Бромвич Альбион”, “Сток Сити”-“Уатфорд”, “Астон Вилла”-“Суонси Сити”, “Арсенал”-“Эвертон” багууд учраа таарсан. Харин ням гарагт “Сандерлэнд”-“Ньюкасл Юнайтед”, “Манчестер Юнайтед”-“Манчестер Сити”, “Ливерпуль”-“Саутхэмптон”, “Баурнемоунт”-“Тоттенхэм Хотспур” тоглоно.

 

Хүснэгтийг тэргүүлэгч “Манчестер Сити” улирлын эхэнд тав дараалан хожсон ч 6, 7-р тойрогт ялагдсан. Гэхдээ тамирчид нь форм сайтай гэдгээ харуулж, сүүлийн хоёр тулаанд хожсон. Харин “Манчестер Юнайтед” жигд тоглолтыг үзүүлж, 19 оноотой тэргүүлэгчийн эгнээнд явж байгаа.

 

Өнгөрсөн улиралд ямар нэгэн алдаа гаргалгүй лигт түрүүлсэн “Челси” энэ удаа орон гаран тоглолт үзүүлсээр байна. Гэхдээ Ж.Моуриньо “Сандрах хэрэггүй, бид эхний дөрөвт орох болно” гэж хэлсэн нь хөгжөөн дэмжигчдийг бага зэрэг тайвруулсан. “Челси” ч сүүлийн тойрогт “Астон Вилла”-г 2:0-ээр хожиж, өөрсдийн байрыг бага зэрэг урагшлуулсан юм.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)