36 орны 108 бөх Олимпийн наадамд оролцох эрх аваад байна

 

Рио де Жанейро хотод 2016 оны наймдугаар сарын 5-нд зуны Олимпийн ХХХI дэх наадам болно. Тус наадмын чөлөөт бөхийн төрөлд оролцох тамирчдын сонгон шалгаруулалт энэ онд эхэлсэн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Олимпийн жинд багтах төрөл тус бүрт эхний зургаад орсон тамирчинд эрхийг нь өгсөн аж.

 

Харин 2016 онд Серб, АНУ, Казахстан, Алжир зэрэг орнуудад тив бүрийн сонгон шалгаруулалтын тэмцээн болно. Үүнд амжилттай оролцсон бөхчүүд Олимпийн эрхээ авах бол 2016 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 24-ны өдрүүдэд Монголын Улаанбаатар, тавдугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд Туркийн Истанбул хотод нэмэлт эрхийн тэмцээн болно.

 

Одоогийн байдлаар сонгомол болон чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр зургаан жинд 36 орны 108 тамирчин Олимпийн эрх аваад байна.

 

Тухайлбал ОХУ 12, Азербайжан 11, Иран 8, Монгол 6, АНУ, Украйн, Япон 5, Гүрж, БНХАУ 4, Армени, Болгар, Казахстан, БНАСАУ, Швед 3, Беларусь, Канад, Колумб, Куба, Финланд, Герман, Узбекистан 2, Серб, БНСУ, Румын, Нигери, Голланд, Латви, Кыргизстан, Итали, Энэтхэг, Унгар, Франц, Эстони, Дани, Бразил, Алжирын тус бүр нэг тамирин Риод зодоглох тийзээ захиалжээ.

 

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)