Бүжигчид тэмцээнд бэлэн үү

 

Бүжгийн спортын аварга шалгаруулах “UB Golden cup-2015” тэмцээнийг ирэх сарын 25-нд зохион байгуулахаар болжээ. “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох тэмцээнд оролцох бүжигчид хамтлаг, ганцаарчилсан болон хосын төрөлд өрсөлдөнө. Тэмцээнд оролцох бүжигчдийг ирэх сарын 1-нийг хүртэл бүртгэх аж. Хүүхэд залуучуудын авьяасыг дэмжих, тэднийг олон нийтэд танилцуулах зорилготой уг тэмцээнийг Монголын бүжгийн спортын холбоо, “UB Dance school” клуб хамтран зохион байгуулах юм байна. 

 

Б.Сийлэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)