Ц.Цогтбаатар өсвөрийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

 


АНЭУ-ын нийслэл Абу Даби хотноо жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр орой эхэллээ. Дэлхийн 82 орны эрэгтэй 336, эмэгтэй 220, нийт 556 тамирчин хүч чадал, ур чадвараа сорьж байгаа. Харин манайхаас эрэгтэй 10, эмэгтэй 7 тамирчин барилдаж байна. Өнөөдөр эрэгтэй 55, 60, эмэгтэй 44, 48 кг-ын жингийн барилдаан боллоо. 

Тэгвэл дөнгөж сая хэсгийн барилдаанууд өндөрлөж, хагас шигшээд барилдах болон торгуулын тойрогт хүч үзэх бөхчүүдийн нэр тодорлоо. 60 кг-ын жинд хүч түрэн гарч ирж байгаа Ц.Цогбаатар мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэй 55 кг-д барилдсан Б.Амартүвшин, эмэгтэй  44 кг-д зодоглосон Г.Наранцэцэг  нар хүрэл медаль хүртлээ. 

Эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт Ц.Цогтбаатар эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Гүржийн Торнике Наглашвилиг ялсан бол гуравдугаар тойрогт Украины Олех Овчаренког цэвэр хожсон.  Улмаар хэсгийн аваргын төлөө Азербайжаны Дэвид Маммадовыг торгуулаар ялж, зооны аваргын төлөө шалгарсан юм.


Г.Ган
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)