“Реал Мадрид” шийдвэрлэх тоглолтоо хийнэ

 

Испанийн Ла лигийн есдүгээр тойргийн тоглолт болж байна. Урд шөнө “Рио Валлекано”-“Эспаньол”-ыг 3:0-ээр хожсон бол өнөө шөнө “Реал Мадрид”-“Сельта Виго”, “Гранада”-“Реал Бетис”, “Севилья”-“Хетафье”, “Малага”-“Депортиво ла Коруна” тоглоно. Харин маргааш шөнө “Лавента”-“Реал Сосьедад”, “Лас Палмас”-“Вильяреал”, “Барселона”-“Эйбар”, “Атлетико Мадрид”-“Валенсиа”, ирэх даваа гарагийн үдэш “Атлетик Бальбао”-“Спортинг” багууд оноолт таарлаа.

 

Одоогийн байдлаар “Реал Мадрид”, “Сельта Виго”, “Барселона” 18 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаа бол “Атлетико Мадрид”, “Вильяреал” 16 оноотой удаалж байна. Тэргүүлэгчид оноо ойрхон байгаа учир өнөөдөр, маргааш шөнө явагдах тоглолтууд хүснэгтийн байрыг өөрчилж магадгүй аж.

 

“Реал Мадрид” гоолын зөрүүгээр илүү байгаа ч “Сельта Виго”-д хожигдвол тэргүүлэгчийн байраа алдах юм. Өнгөрсөн тойрогт эсрэг багийн хаалганд таван гоол оруулж, нийт найман гоолыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн “Барселона”-гийн Бразил довтлогч Неймар мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. Түүний ард зургаан гоолтой “Реал Мадрид”-ын хослол К.Роналду, К.Бензема нар байгаа юм.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)