Аваргаа хамгаалан тоглож буй “Челси” дахин хожигдлоо
- 2015-10-26
- Спорт
- 0

Английн Премьер лигийн 2015-2016 оны улирал үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдөр аравдугаар тойргийн тоглолтууд болоход “Арсенал”-аас бус томчууд оноо алдлаа. Өнгөрсөн улирлын аварга “Челси” тааруухан тоглолтоо үргэлжлүүлж, даруухан “Вест Хэм”-д талай дээр нь 2:0-ээр ялагдсан бол “Манчестер Сити”-“Манчестер Юнайтед” 0:0, “Ливерпуль”-“Саутхэмптон” 1:1-ээр тэнцсэн юм.
Энэ тойрогт болсон тоглолтуудын мэдээллийг хүргэхэд “Тоттенхэм Хотспур”-“Баурнемоунт” 5:1, “Сандерлэнд”-“Ньюкастл Юнайтед” 3:0, “Уатфорд”-“Сток Сити” 2:0, “Арсенал”-“Эвертон” 2:1, “Суонси Сити”-“Астон Вилла” 2:1, “Вест Хэм Юнайтед”-“Челси” 2:1, “Вест Бромвич Альбион”-“Норвич Сити” 1:0, “Листер Сити”-“Кристал Палас” 1:0-ээр хожиж, “Манчестер Сити”-“Манчестер Юнайтед” 0:0, “Ливерпуль”-“Саутхэмптон” 1:1-ээр тус тус тэнцлээ.
Эхний арван тойргийн дараах байдлаар “Манчестер Сити”, “Арсенал” 22, “Вест Хэм Юнайтед”, “Манчестер Юнайтед” 20, “Листер Сити” 19, “Тоттенхэм Хотспур” 17 оноотой лигийн тэмцээнийг тэргүүлж байна.
Харин “Ливерпуль” 14 оноотой ес, “Челси 11 оноотой 15-р байрт бичигдлээ.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)