“Реал Мадрид”, “Барселона” тэргүүлсэн хэвээр байна

 

Испанийн хөлбөмбөгийн “Ла лиг”-ийн есдүгээр тойргийн тоглолтууд боллоо. Энэ удаа тэргүүлэгч багуудаас “Сельта Виго” ялагдаж, хүснэгтийн дөрөвдүгээр байр хүртэл уруудсан юм.

 

Өнгөрсөн амралтын өдөр “Севилья”-“Хетафье” 5:0, “Реал Сосьедад”-“Лавента” 4:0, “Рио Валлекано”-“Эспаньол” 3:0, “Реал Мадрид”-“Сельта Виго” 3:1, “Барселона”-“Эйбар” 3:1, “Малага”-“Депортиво ла Коруна” 2:0, “Атлетико Мадрид”-“Валенсиа” 2:1-ээр хожиж, “Лас Палмас”-“Вильяреал” 0:0, “Гранада”-“Реал Бетис” 1:1-ээр тэнцлээ.

 

Харин мэргэн буучдын жагсаалтыг “Барселона”-гийн Неймар 8, Л.Суарез 7, “Реал Мадрид”-ын К.Роналду 7, К.Бензема 6 гоолтой тэргүүлж байна. Эзэн хааны багийн К.Роналду домогт Раулын рекордыг эвдэж, “Реал Мадрид”-ын бүх цаг үеийн мэргэн бууч болсон. Тэрээр 312 тоглолтонд 325 гоолыг хийсэн. Харин Рауль 323, А.Де Стефано 308, К.Сантиллана 289, Ф.Пушкаш 242, У.Санчес 208, Ф.Жено 179, Прири 171, Э.Бутрагено 171, А.Амаро 155 гоолтой эхний аравт бичигдэж байна.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)