Залуу харцага Ц.Содномдорж түрүүллээ
- 2015-10-26
- Спорт
- 0

Монголын Малчдын холбооны 10 жил, Малчин телевизийн 3 жилийн ойд зориулсан Улсын начин цолд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан боллоо. Энэ удаа улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын заан Д.Баасандорж, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, Д.Батболд, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, Б.Одгэрэл, улсын өсөх идэр начин Э.Энхбат, Р.Пүрэвдагва тэргүүтэй хүчит 224 бөх зодоглосон юм.
Тус барилдааны үеэр Бөхийн өргөөний хойморт улсын өсөх идэр начин З.Чинбат, улсын начин А.Нагнайдорж, Ч.Баасанхүү, С.Лхагва, Г.Пүрэвдорж, С.Жамц, Д.Баатаржав, Г.Цэрэнчимэд, Д.Гомбосүрэн, Д.Шижээ, А.Норов, Ц.Ванчигцэрэн, Б.Шоовдор, Б.Батбаяр, Г.Жалаа, Ж.Бүрэнзэвсэг, Б.Онх, Д.Нэгдэл, С.Сосорбарам, Д.Багахүү, М.Мижиддорж, Р.Цоггэрэл, Б.Цэнгэлсүрэн, Д.Бадрах, М.Чимэддорж, Б.Ганбаатар, Н.Мөнхжаргал, Д.Жавзанжамъян зэрэг ахмад үеийн болон дунд үеийн начин цолтнууд хүрэлцэн ирсэн байлаа.
Мөн энэ жилийн шинэ начингуудаас А.Алтанхуяг, Ч.Ганзориг, Д.Энхбаяр, Э.Даш нар цолныхоо хүндэтгэлд зодоглосон юм. Алтанхуяг начин гурвын даваанд а.х.а Ш.Мөнгөнбаатарыг амалж барилдан ачих мэхэнд нь газардсан бол Энхбаяр начин тавын даваанд харцага Ц.Содномдоржид өвдөг шороодож, начин Ч.Ганзориг мөн тавын даваанд нутгийн начин Р.Пүрэвдагвад амлуулан давхар шуудагнаас шахаж татуулан унасан аж.
Барилдааны их шөвгийн бөхчүүдийн барилдаан зэрэг өрнөж Бүрэнтөгс Пүрэвдагвыг шуудагнаас түрж хөөн давсан бол Содномдорж Одгэрэлийг мөн шуудагнаас шахаж татан давснаар дахин арслан Бүрэнтөгстэй дахин түрүү булаалдахаар шалгарсан юм. Саяхан болсон Богдхан уулын хишиг барилдаанд энэ хоёр бөх үзүүр түрүү булаалдсан. Тэр барилдаан дахин давтагдаж Ц.Содномдорж харцага дахин давлаа.
Ийнхүү Монголын Малчдын холбоо үүсэн байгуулагдсаны 10 жил, Малчин телевизийн 3 жилийн ойд зориулсан Начин цолонд хүндэтгэл үзүүлэх ээлжит барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэлээ. Их шөвөгт улсын харцага Б.Одгэрэл, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар шалгарсан.
Барилдааны дүйз
Гурвын даваа
1. П.Бүрэнтөгс у.а–Б.Батдорж а.н
2. Н.Батсуурь у.а–Б.Энх-Очирхуяг а.х
3. Д.Баасандорж у.з–Х.Цогтгэрэл а.н
4. Б.Батмөнх у.з–Б.Мижидсүрэн а.х.а
5. Ц.Содномдорж у.х–М.Даваасүрэн
6. Т.Өсөх-Ирээдүй у.х–Н.Хүрэлсүх а.х
7. Б.Пүрэвсайхан у.х–Н.Мустафа а.а
8. Ө.Даваабаатар у.х –Г.Ганцоож а.а
9. Б.Одгэрэл у.х–Д.Төрболд а.н
10.Ш.Уламбаяр у.ө.и.н–Г.Ганням а.а
11.Р.Пүрэвдагва у.ө.и.н–П.Эрхэмжаргал а.а
12.Б.Насандэлгэр у.н –Б.Бат-Эрдэнэ а.а
13.Д.Цогзолдорж у.н–Б.Номиндалай а.а
14.Л.Гантулга у.н–Ж.Наранбаатар а.а
15.Ч.Цогбаяр у.н–М.Бадарч а.а
16.Б.Сугаржаргал у.н –О.Хангай а.а
17.Т.Баасанхүү у.н–Б.Баатарцол а.а
18.Б.Бадамсүрэн у.н–А.Хосбаяр а.а
19.Л.Лха-Очир у.н–С.Ерөөлт а.а
20.А.Алтанхуяг у.н –Ш.Мөнгөнбаатар а.х.а
21.Ч.Ганзориг у.н–Б.Гончигтавхай а.а
22.Д.Энхбаяр у.н–А.Отгонбаатар а.а
23.Б.Ганхуяг а.х.а–Ч.Эрдэнэсайхан а.з
24.Б.Эрдэнэхүү а.х.а–Х.Гантулга а.а
25.Н.Жаргалбаяр а.х.а–Н.Батсайхан а.а
26.Л.Батзориг ц.а–Н.Золбоо а.а
27.Д.Анар а.а–Ш.Дарханбат а.а
28.Д.Амаржаргал а.а –Б.Бат-Өлзий а.а
Дөрвийн даваа
1. П.Бүрэнтөгс у.а–Г.Ганцоож а.а
2. Н.Батсуурь у.а–Б.Бат-Эрдэнэ а.а
3. Д.Баасандорж у.з –Б.Бат-Өлзий а.а
4. Б.Батмөнх у.з –Д.Анар а.а
5. Ц.Содномдорж у.х–О.Хангай а.а
6. Т.Өсөх-Ирээдүй у.х–Л.Батзориг ц.а
7. Б.Пүрэвсайхан у.х –Н.Жаргалбаяр а.х.а
8. Б.Одгэрэл у.х–Б.Эрдэнэхүү а.х.а
9. Ш.Уламбаяр у.ө.и.н–Ш.Мөнгөнбаатар а.х.а
10.Р.Пүрэвдагва у.ө.и.н–Б.Ганхуяг а.х.а
11.Д.Цогзолдорж у.н –Д.Энхбаяр у.н
12.Л.Гантулга у.н –Ч.Ганзориг у.н
13.Ч.Цогбаяр у.н–Л.Лха-Очир у.н
14.Т.Баасанхүү у.н–Б.Бадамсүрэн у.н
Тавын даваа
1. П.Бүрэнтөгс у.а–Ш.Уламбаяр у.ө.и.н
2. Н.Батсуурь у.а –Д.Анар а.а
3. Ц.Содномдорж у.х–Д.Энхбаяр у.н
4. Т.Өсөх-Ирээдүй у.х–Ч.Цогбаяр у.н
5. Б.Одгэрэл у.х–Б.Бат-Өлзий а.а
6. Р.Пүрэвдагва у.ө.и.н–Ч.Ганзориг у.н
7. Т.Баасанхүү у.н–Н.Жаргалбаяр а.х.а
Зургаагийн даваа
1. П.Бүрэнтөгс у.а–гоц мөргөсөн
2. Ц.Содномдорж у.х–Д.Анар а.а
3. Т.Өсөх-Ирээдүй у.х –Б.Одгэрэл у.х
4. Р.Пүрэвдагва у.ө.и.н–Т.Баасанхүү у.н
Долоогийн даваа
1. П.Бүрэнтөгс у.а –Р.Пүрэвдагва у.ө.и.н
2. Ц.Содномдорж у.х–Б.Одгэрэл у.х
Наймын даваа
1.П.Бүрэнтөгс у.а –Ц.Содномдорж у.х
/үзүүрлэсэн/ /түрүүлсэн/
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)