Олимпийн хөтөлбөрт багтдаг таеквондогийн тэмцээн болно
- 2015-10-26
- Спорт
- 0

Таеквондогийн спортыг анх БНСУ 1988 онд Сөүл хотдоо зохион байгуулсан зуны Олимпийн XXIV дэх наадамд Олимпийн хөтөлбөрт багтаасан. Тэр цагаас хойш олон улсад жигд хөгжиж байна. Манай улсад ч хоёр төрлийн таеквондо хөгжөөд багагүй хугацаа өнгөрсөн. Олимпийн хөтөлбөрт багтдаг таекводогийн тэмцээнийг БНСУ-ын элчин сайдын нэрэмжит болгон гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэ сарын 26, 27-нд Спортын төв ордонд болох тус тэмцээнд 200 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Мөн шигшээ тоглолтууд маргааш болно.
Ирэх онд Бразил улсын Рио де Жанейро хотод болох зуны Олимпийн их наадамд оролцох таеквондогийн тамирчдын сонгон шалгаруулалтын тэмцээн удахгүй эхэлнэ. Ирэх сарын 4, 5-нд Мексик улсад Олимпийн эрх олгох тэмцээн болох бол 11-нээс 17-ны хооронд дэлхийн чансаад бичигддэг тамирчдын сонгон шалгаруулалтын тэмцээн зохиогдох юм.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)