Жолооч нар осол гаргасан тохиолдолд ослын газрыг орхиж явахгүй байхыг анхааруулж байна
- 2015-10-26
- Спорт
- 0

Замын цагдаагийн газраас жолооч нарт сэрэмжлүүлэхдээ зам тээврийн осол гаргасан тохиолодол ослын газрыг орхиж явахгүй байхыг анхааруулдаг. Улмаар тухайн осол гаргасан жолооч зугтаж явсан тохиолдолд хариуцлага нь хоёр дахин нэмэгддэг. Гэтэл жолооч нар энэ анхааруулгыг үл хайхарч, өнгөрсөн долоо хоногт ослын газрыг жолооч нь орхиж явсан хоёр ч тохиолдол гарчээ.
Шинэчлэн батлагдсан ЗХАБТХ-ийн 12 дугаар зүйлийн 12.2.3-т Зам тээврийн ослын үед эмнэлгийн болон авран хамгаалах бусад яаралтай тусламжийг холбогдох төрийн байгууллага, хариуцсан этгээдээс үнэ төлбөргүй авах, 34 дүгээр зүйлийн 34.1-т Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна" гэж заасан байдаг.
Иймд жолооч нар осол гаргасан тохиолдолд хэрэв зорчигч гэмтсэн бол анхан шатны эрүүл мэндийн тусламж үзүүлж, өөрийнхөө болон бусдын амь насыг авран хамгаалж, хууль дүрмээ баримталбал оногдох ял нь харьцангуй хөнгөн тусдаг гэдгийг анхааруулж байна.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)