“Бавари Мюнхен” 1000 дахь ялалтаа байгуулав
- 2015-10-27
- Спорт
- 0

Германы хөлбөмбөгийн хамгийн алдартай клуб “Бавари Мюнхен” өнгөрсөн амралтын өдөр Бундеслигийн аравдугаар тойргийн хүрээнд “Кёльн” багийн 4:0-ээр хожсон. Энэ нь тус клубын байгуулагдсан цагаасаа хойшхи “Бундеслиг”-ийн 1000 дахь ялалт байлаа.
1900 оны хоёрдугаар сарын 27-нд байгуулагдсан “Бавари Мюнхен” клуб 115 жилийн түүхэнд улсынхаа хөлбөмбөгийн дээд лиг “Бундеслиг”-т 25, Цомын тэмцээнд 17, Супер цомд 4, одоогийн “Аваргуудын лиг”-ийн тэмцээний түүхэнд 5, Европын Супер цомд 2 удаа түрүүлсэн.
Харин энэ улиралд Бундеслигт арав дараалан хожиж, улсынхаа дээд амжилтыг эзэмших болсон. Улирал эхэлснээс хойш “Аусбург”-ийг 2:0, “Байер Ливеркузен”-г 3:0, “Боруссия Дортмунд”-ыг 5:1, “Намбург”-ийг 5:0, “Кёльн”-г 4:0, “Вольфсбург”-ийг 5:1, “Драмшадт”-ыг 3:0, “Хоффейнхэм”-ийг 2:1, “Майнц”-ыг 3:0, “Вердер Бремен”-г 1:0-ээр тус тус хожоод байна.


Г.Төмөр

Сэтгэгдэл (3)
AiZRpjIUzYNqWORAyG (188.143.232.35)
aCq7yq http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
kaAKSSFeffTo (188.143.232.35)
9R9jI6 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
JCHnvdYcLnbXZxyyrF (188.143.232.62)
OPwbmS http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com