“Бавари Мюнхен” өрсөлдөгчөө хожиж, гуравдугаар шатанд үлдлээ
- 2015-10-28
- Спорт
- 0

Германы цомын тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна. Урд шөнө найман тоглолт болоход “Бавари Мюнхен”-“Вольфсбург” 3:1, “Ньюрнберг”-“Фортуна Дюссельдорф” 5:1, “Эрзигебирге”-“Эйнтхарт” 1:0, “Херта”-“Франкфурт” 2:1, “Мюнхен 1860”-“Майнц” 2:1, “Юнтерхачинг”-“Лайпциг” 3:0, “Дармшадт”-“Ханновер 96” 2:1, “Бочум”-“Кайсерслаутерн” 1:0-ээр тус тус хожлоо.
Харин өнөө шөнө “Виктория Кёльн”-“Байер Ливеркузен”, “Сандхаусен”-“Хэйдэнхэйм”, “Боруссия Дортмунд”-“Падерборн”, “Фрайбург”-“Аусбург”, “Карл Жена”-“Штуттгарт”, “Реутлинген”-“Эйнтхарт Брауншвег”, “Шальке 04”-“Боруссия Мончебладхач”, “Вердер Бремен”-“Кёльн” багууд тоглоно.
Эхний шатанд чансаа өндөртэй багуудаас “Хоффейнхэм 1899”, “Хамбург” зэрэг багууд хасагджээ.
1935 оноос хойш зохиогдож буй Германы хөлбөмбөгийн цомын тэмцээнд “Бавари Мюнхен” 17 удаа түрүүлж, дээд амжилт эзэмшдэг. Удаад нь “Вердер Бремен” 6, “Шальке 04” 5, “Кёльн”, “Ньюрнберг”, “Эйнтхарт Франкфурт” тус бүр 4 удаа түрүүлсэн байна.

Г.Төмөр

Сэтгэгдэл (0)