“Онцгой нэгэн” талбай дээрээ хийх хоёр тоглолыг хүлээж сууна
- 2015-10-28
- Спорт
- 0

Аваргаа хамгаалан тоглож буй “Челси” клуб хүснэгтийн 15-р байрыг эзэлж байгаа нь Р.Абрамовичийн сэтгэлийг зовоож байгаа бололтой. Йимд Португал мэргэжилэн “Онцгой нэгэн” Ж.Моуриньог ажлаас халж магадгүй байна. Гэхдээ багийн эзэн нь түүнд хугацаа өгсөн аж.
“Цэнхэрүүд” улирал эхэлснээс хойш нэг л учраа олохгүй явсаар байгаад арван тоглолт хийхдээ тавд нь хожигдсон. Энэ бол чансаа өндөртэй багийн хувьд гутамшигт ялагдлууд гэсэн үг.
Ж.Моуриньо уг нь сайн дасгалжуулагч. Харин өнөө жил багийнхантайгаа ойлголцож чадахгүй байгаа нь харагдаж байна. Тэрээр 2000 оноос хойш дасгалжуулагч хийж байгаа. Энэ хугацаанд Португалын “Бенфика”, “Юни де Лейра”, “Порту”, Италийн “Интер Милан”, Испанийн “Реал Мадрид” болон Английн “Челси” кулбыг 2004-2007, 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл удридаж байна.
Амжилтын хувьд 2004, 2010 онд “Аваргуудын лиг”-ийн аварга, 2003, 2004 онд Португалын лигийн аварга, 2005, 2006, 2015 онд Английн Премьер лигийн аварга, 2007 онд Английн цомын аварга, 2009, 2010 онд Италийн “Сери А”-гийн аварга, 2008 онд Италийн Супер цомын аварга, 2012 онд Испанийн “Ла Лиг”-ийн аварга, Испанийн Супер цомын аварга, Олон улсын хөлбөмбөгийн холбооны 2010 оны шилдэг дасгалжуулагч зэрэг шагналыг хүртсэн.
Гэхдээ өмнө нь ямар ч амжилт гаргасан түүнд Р.Абрамович 14 хоногийн хугацаа өгчээ. Премьер лигийн хүрээнд “Челси” энэ сарын 31-нд “Ливерпуль”-тэй, “Аваргуудын лиг”-ийн хүрээнд ирэх сарын 4-нд Украйны “Динамо Киев”-тэй тоглоно. Дээрх хоёр тоглолтыг талбай дээр хийх тул Ж.Моуриньод бага ч гэсэн найдвар үлдэж байна. Хэрэв ялагдал хүлээвэл дараагийн багаа дасгалжуулахаар Англиас явах байхдаа “Онцгой нэгэн”

Г.Төмөр

Сэтгэгдэл (0)