Л.Хэмилтон гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо

 

Авто уралдааны “Формула 1” ангиллын 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Гэхдээ тэмцээн дуусахад гурван гараа үлдсэн ч “Мерседес” багийн Англи нисгэгч Л.Хэмилтон түрүүлэх болзлоо ханглаа. Тэрээр энэ сарын 25-нд АНУ-ын Аустин хотод болсон гараанд түрүүлж, 327 дахь оноо авсан юм.

 

Харин “Феррари” багийн Герман нисгэгч С.Феттерль 251, “Мерседес” багийн Герман нисгэгч Н.Росберг 247 оноотой удаах байруудыг эзэлж байна.

 

Одоогийн байдлаар 16 гараа болсон бөгөөд гурван нисгэгч л дээрх бүх гараанд түрүүлжээ. Гурав дахь удаагаа дэлхийн аваргын титэм хүртсэн “Мерседес”-ийн Л.Хэмилтон Австрали, БНХАУ, Бахрейн, Канад, Англи, Бельги, Итали, Япон, ОХУ, АНУ-ын гараанд өнгөлсөн. Мөн “Феррари”-гийн С.Феттель Малайз, Унгар, Сингапур, “Мерседес”-ийн Н.Росберг Испани, Монако, Австрийн гараанд хамгийн хурдан нь байлаа.

 

Дараагийн гараанууд ирэх сарын 1-нд Мексик улсын Мехико, 15-нд Бразилийн Сан Пауло, 29-нд АНЭУ-ын Абу Даби хотод болно.

 

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)