Эмэгтэйчүүдийг 1000 ам.доллараар зардаг байжээ
- 2015-10-30
- Спорт
- 0

Дэлхий нийтэд “Лалын улс” бүлэглэл аюул заналхийлж байгаа. Мөн Нигерийн алан хядах “Боко Харам” бүлэг өнгөрсөн онд олон зуун охидыг барьцаалан сураггүй болсон. Гэтэл эмэгтэйчүүдийг дамлан зардаг гэсэн мэдээлэл олны анхаарлыг татаад байна.
Зэвсэгт мөргөлдөөн гарсан орнуудад нөхөр, ах дүүгээ алдсан эмэгтэйчүүдийг алан хядах бүлэглэлийн гишүүд 1000 ам.доллараар худалддаг байжээ. Барьцаалагдсан бүсгүйчүүдийн ихэнх нь хиристийн шашинтай байсан бөгөөд худалдаж буй үйл явцын бичлэгийг олон нийтэд дэлгэж байсан аж.
Тэдгээр эмэгтэйчүүд дунд 12-17 насны охид ч байжээ. Эмэгтэйчүүдийг зарсан анхны дуудлага худалдаа Ирак улсын боолын захад болсон гэнэ. Тус зах дээр өдөрт хоёр удаа эмэгтэйчүүдийг худалдах үйл ажиллагаа болдог гэдгийг олон улсад мэдэгдсэн байна. Иймд эмэгтэйчүүдийг худалдах хууль бус наймаа газар авсан учир Олон улсын Христийн нийгэмлэг, хүний эрхийн байгууллага хамтран ажиллахаар болжээ. Тус хөдөлгөөнийг үндэслэгч, санаачлагч Т.Жундуб, Н.Халаби нар “Лалын улс”-ын зэвсэгт дайчид болон “Боко Харам”-ын нэр бүхий гишүүдийн хэргийг илрүүлж, олон улсын шүүхийн байгууллагад хандана гэдгээ хэлжээ
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)