“Макс”-ын Д.Ганбаатарын хүлэг “Дэлхийн аварга”-д түрүүллээ

Хурдан морьдын Дэлхийн аварга шалгаруулах "Breeders cup 2015" уралдаан өчигдөр АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо боллоо.
Уралдаанд алдарт уяач Э.Ганбатын уяа сойлгыг нь тааруулсан, "Макс"-ын Д.Ганбаатарын “Mongolian Saturday” хүлэг түрүүлж, тус тэмцээний 32 жилийн түүхэнд анх удаагаа Ази тивээс түрүү хүртсэн юм.

“Mongolian Saturday” хүлэг зүлгэн буюу зөөлөн хучилттай замын спринт төрөлд нийт 14 морь уралдсанаас 14 дугаартай уралдсан байна. Судлаач нар эхний болон сүүлчийн дугаарыг авсан морь бусад морьдоос байрлалын хувьд давуу гэж үздэг аж.

“Mongolian Saturday” үрээг  Тод манлай уяач Д.Онон, Алдарт уяач Э.Ганбат нар дааган насанд нь олон улсын “Keenland” дуудлага худалдаан дээрээс “хожмоо хурдлах морь болно” хэмээн шинжиж “Макс”-ын Д.Ганбаатарт худалдаж авахыг санал болгож байсан байна.
Цэвэр англи үүлдэрийн тус үрээ он гарснаар нийт долоон том тэмцээнд уралдахдаа хоёр түрүүлж, гурван удаа аман хүзүүдэж, хоёр удаа гурваар давхиснаар “Breeders CUP”-т уралдах эрхийг авсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • mongolchuud (202.70.46.220)

    2015-11-02

    Maks mandtugai! Elbgee ganbaa zahirald baatar tsol olgoyo iim amjiltiig delhiin buh terbumtanguud muruuddug yum shuu baharhaj bn.

  • (202.21.106.150)

    2015-11-01

    манай баячуулаас эмнэлэг ч юмуу цэцэрлэг бэлэглэсэн хүн байдаг болов уу?

  • (183.81.169.22)

    2015-11-01

    Amin huvia hicheesen buyan hiij meddeggui yumnuud adguus maland hamag munguu zartsuulah yumda. Bayan orond amidarch bga bol bas yay gehev. Iim yaduu orond yadarch bga negend buyan hiij bval ih sainsan. Horvoogoos yavahdaa ih hurungutei gej divaajind ochihguigees hoish baychuud joohon ch bolov buyan hiij bmaar yum

  • bat (125.208.121.161)

    2015-11-01

    Bayarlaad baih yum mglchuudad alga.hooloo yaay gej bgaa ulsad

  • (150.129.141.58)

    2015-11-01

    Максын Ганбаа гэж нэг нарийндаа хатсан нөхөр. бусдад буян болно гэж ёстой байхгүй.

  • (150.129.143.176)

    2015-11-01

    нэг баяны адуу түрүүлээл биз. хөөрцөглөөд байх юм алга .олон арван гэр бүл нэг жил хэрэглэх мөнгөөр зугаацаж байгаа нөхдүүд. үүний оронд нэг цэцэрлэг,эмнэлэг барьчихсан бол их л буян болох байлаа