“Челси” дахин хожигдож, Ж.Моуриньо ажлаа өгөх хугацаа нь ойртлоо
- 2015-11-03
- Спорт
- 0

Английн Премьер лигийн арваннэгдүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдөр боллоо. Бямба гарагий үдэш “Арсенал”-“Суонси Сити” 3:0, “Ливерпуль”-“Челси” 3:1, “Листер Сити”-“Вест Бромвич Альбион” 3:2, “Уатфорд”-“Вест Хэм Юнайтед” 2:0, “Манчестер Сити”-“Норвич Сити” 2:1-ээр хожиж, “Ньюкасл Юнайтед”-“Сток Сити” 0:0, “Кристал Палас”-“Манчестер Юнайтед” 0:0-ээр тэнцсэн. Мөн ням гарагийн үдэш “Эвертон”-“Сандерлэнд” 6:2, “Саутхэмптон”-“Баурнемоунт” 2:0-ээр хожсо. Харин өчигдөр шөнө “Тоттенхэм Хотспур”-“Астон Вилла”-г 3:1-ээр буулган авч, ээлжит гурван оноогоо авсан юм.
Өнгөрсөн улирлын аварга “Челси” энэ удаа хангалтгүй тоглолт үзүүлсээр байна. Багийн эзэд ерөнхий дасгалжуулагч Ж.Моуриньод 14 хоногийн хугацаа өгсөн бөгөөд одоо долоо хоног үлдэж байна.
“Цэнхэрүүд” мөнхийн өрсөлдөгч “Ливерпуль”-тэй талбай дээрээ тоглосон ч бут ниргүүллээ. Одоо үлдсэн долоо хоногт Премьер лигт “Сток Сити”-тэй, “Аваргуудын лиг”-ийн хүрээнд Укайрын “Динамо Киев”-тэй тоглох хуваарьтай байгаа. Энэ хоёр тулаанд ялагдвал Португал мэргэжилтэн ажлаа хүлээлгэн өгөх аж.
Английн дээд лигт арваннэгэн тойргийн дараах байдлаар “Манчестер Сити”, “Арсенал” 25, “Листер Сити” 22, “Манчестер Юнайтед” 21, “Тоттенхэм Хотспур”, “Вест Хэм Юнайтед” багууд 20 оноотой хүснэгтийг тэргүүлж байна.

Г.Төмөр

Сэтгэгдэл (0)