“Реал Мадрид” тэргүүлж, “Барселона” нэхсээр байна

 

Испанийн Ла лигийн 2015-2016 оны улирлын аравдугаар тойргийн тоглолтууд боллоо. Энэ тойрогт “Реал Мадрид”-“Лас Палмас” 3:1, “Валенсиа”-“Лавента” 3:0, “Барселона”-“Хетафье” 2:0, “Сельта Виго”-“Реал Сосьедад” 3:2, “Вильяреал”-“Севилья” 2:1, “Атлетик Бальбао”-“Реал Бетис” 3:1, “Спортинг”-“Малага” 1:0, “Эйбар”-“Рио Валлекано” 1:0-ээр тус тус хожиж, “Депортиво ла Коруна”-“Атлетико Мадрид” 1:1, “Эспаньол”-“Гранада” 1:1-ээр тэнцсэн байна.

 

Каталоны багийн шилдэг довтлогч Л.Месси гэмтлийн улмаас бүтэн сар талбайд гарахгүй болсон. Гэхдээ багийн андууд нь боломжийн тоглолт үзүүлж, гурав дараалан хожлоо. Мөн Неймар 9 гоолтой мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэлсэн.

 

Харин “Реал Мадрид” дээд лигийн багуудаас ганцаараа нэг ч хожигдолгүй хүснэгтийг тэргүүлж байна. Эзэн хааны баг 7 хожиж, 3 тэнцэхдээ 24 гоол оруулж, 4 гоолыг хаалгандаа алдсан юм.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)