Шинэ Зеланд регбигийн дэлхийн аваргад хоёр тэмцээн дараалан түрүүллээ
- 2015-11-03
- Спорт
- 0

Есдүгээр сарын 18-наас аравдугаар сарын 31-ний өдрүүдэд Англи улсад регбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэ удаа Европын Англи, Франц, Ирланд, Гүрж, Итали, Румын, Шотланд, Уэльс, Америк тивийн Аргентин, Уругвай, АНУ, Канад, Австрали тивээс Австрали, Шинэ Зеланд, Фижи, Самао, Тонга, Африкийн ӨАБНУ, Намибий, Азийн төлөөлөл Японы шигшээ баг оролцсон юм.
2015 оны дэлхийн аваргын хагас шигшээд Австрали-Аргентинийг 29:15, Шинэ Зеланд-ӨАБНУ-ыг 20:18-аар хожсон. Мөн хүрэл медалийн төлөө ӨАБНУ-Аргентинй шигшээ 24:13-аар буулган авсан.
Энэ спортоор дэлхийд тэргүүлэгч Шинэ Зеланд дэлхийн аваргын шигшээд мөнхийн өрсөлдөгч Австралийг 34:17-гоор хожлоо. Ингэснээр регбигийн дэлхийн аваргад Шинэ Зеланд хоёр тэмцээн дараалан түрүүлсэн анхны шигшээ баг боллоо.
1987 оноос хойш зохиогдож буй регбигийн дэлхийн аваргад Шинэ Зеланд 1987, 2011, 2015 онд алт, 1995 онд мөнгө,1991, 2003 онд хүрэл медаль хүртсэн. Харин Австрали 1991, 199 онд алт, 2003, 2015 онд мөнгө, 2011 онд хүрэл, ӨАБНУ 1995, 2007 онд алт, 1999, 2015 онд хүрэл, Англи 2003 онд алт, 1991, 2007 онд мөнгө, 1995 онд хүрэл медаль авч байлаа.

Г.Төмөр

Сэтгэгдэл (0)