Домогт хөлбөмбөгч Г.Мюллер 70 нас хүрч байна
- 2015-11-03
- Спорт
- 0

Германы хөлбөмбөгийн амьд домогт, алдарт довтлогч Герд Мюллер өнөөдөр 70 насны босго алхаж байна. Тэрээр 1945 оны энэ өдөр Нордлинген мужид төрсөн. Орон нутгийн хөлбөмбөгийн сургуулиас гараагаа эхэлж, 1963-1964 онд “1861 Нордлинген” багт тоглосон.
Үүний дараа 1964-1979 оны хооронд “Бавари Мюнхен” клубт хүчин зүтгэхдээ 1969, 1972, 1973, 1974 онд дөрвөн удаа “Бундеслиг”-ийн аварга, 1966, 1967, 1969, 1971 онд дөрвөн удаа Цомын аварга, 1974, 1975, 1976 онд гурван удаа “Европын цом”-ын (одоогийн аваргуудын лигийн тэмцээн) аварга, 1967 онд Европын Супер цомын аварга болж байлаа.
Мөн шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аваргаас 1974 онд алт, 1970 онд хүрэл, Европын аваргаас 1972 онд алтан медаль хүртсэн.
Г.Мюллер тоглогч асан үедээ 709 тоглолтонд 655 гоол оруулсан дэлхийн шилдэг мэргэн бууч нь байв. Дэлхийн аваргад тэрээр 1970, 1974 онд хоёр удаа оролцохдоо 14 гоол оруулж, мэргэн буучын рекордыг эзэмшиж байсан. Энэхүү рекордыг нь 2006 онд Бразилийн Роналдо 15, 2014 онд Германы М.Клозе 16 болгон ахиулсан. Ингэснээр 32 жил дэлхийн аваргын мэргэн буучын рекордыг Г.Мюллер эзэмшиж байсан юм.

Г.Төмөр

Сэтгэгдэл (0)