“Аваргуудын лиг” эргэн ирлээ

 

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн энэ улирлын тоглолт үргэлжилж байна. Энэ сарын 3, 4-нд хэсгийн дөрөв дэх тоглолтууд болно. Одоогийн байдлаар ОХУ-ын “Зенит” ганцаараа зуун амжилт үзүүлээд байна. Тэд эхний гурван тойрогт Испанийн “Валенсиа”-г 3:2, Францын “Лион”-ыг 3:1, Белгийн “Гент” клубыг 2:1-ээр тус тус хожсон юм.

 

Өнөө шөнө Испанийн “Атлетико Мадрид”-Казахстаны “Астана”, Украйны “Шахтёр”-Шведийн “Мальмё”, Францын “ПСЖ”-Испанийн “Реал Мадрид”, Английн “Манчестер Юнайтед”-ОХУ-ын “ЦСКА Москва”, Германы “Вольфсбург”-Голландын “ПСВ Эйндховен”, Туркийн “Галатасарай”-Португалын “Бенфика”, Италийн “Ювентус”-Германы “Боруссия Мончебладхач”, Испанийн “Севилья”-Английн “Манчестер Сити” багууд тоглоно.

 

Харин маргааш шөнө Италийн “Рома”-Германы “Байер Ливеркузен”, Испанийн “Барселона”-Беларусийн “БАТЭ”, Английн “Арсенал”-Германы “Бавари Мюнхен”, Грекийн “Олимпиакос”-Хорватын “Динамо Загреб”, Израйлийн “Маккаби”-Португалын “Порту”, Английн “Челси”-Украйны “Динамо Киев”, Францын “Лион”-ОХУ-ын “Зенит”, Испанийн “Валенсиа”-Белгийн “Гент” багууд тоглох хуваарь гарчээ.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)