Английн багууд сэргэж эхэллээ
- 2015-11-04
- Спорт
- 0

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2015-2016 оны улирал үргэлжилж байна. Энэ өдрүүдэд хэсгийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд болж байгаа аж.
Урд шөнө “А” хэсэгт Испанийн “Реал Мадрид”-Францын “ПСЖ” 1:0, Украйны “Шахтёр”-Шведийн “Мальмё” 4:0, “В” хэсэгт Английн “Манчестер Юнайтед”-ОХУ-ын “ЦСКА” 1:0, Голландын “ПСВ Эйндховен”-Германы “Вольфсбург” 2:0, “С” хэсэгт Португалын “Бенфика”-Туркийн “Галатасарай” 2:1, Испанийн “Атлетико Мадрид”-Казахстаны “Астана” 0:0, “D” хэсэгт Английн “Манчестер Сити”-Испанийн “Севилья”-г 3:1-ээр хожиж, Италийн “Ювентус”-Германы “Боруссия Мончебладхач”-тай 1:1-ээр тэнцлээ.
Харин өнөө шөнө “Е” хэсэгт Испанийн “Барселона”-Беларусийн “БАТЭ”, Италийн “Рома”-Германы “Байер Ливеркузен”, “F” хэсэгт Английн “Арсенал”-Германы “Бавари Мюнхен”, Хорватын “Динамо Загреб”-Грекийн “Олимпиакос”, “G” хэсэгт Английн “Челси”-Украйны “Динамо Киев”, Португалын “Порту”-Израйлийн “Маккаби”, “H” хэсэгт Францын “Лион”-ОХУ-ын “Зенит”, Белгийн “Гент”-Испанийн “Валенсиа” багууд тоглох хувааь гарсан.
2004-2009 оны хооронд Английн багууд хүчирхэг байсан. “Ливерпуль”, “Манчестер Юнайтед” түрүүлж, “Челси”, “Арсенал” түүхэндээ анх удаа шигшээд шалгарч дэд аварга цол хүртсэн. Харин түүнээс хойш таван улиралд “Челси”-гээс бусад нь хагас шигшээд ч шалгарч чадаагүй. Энэ улирлын эхэнд ч бүгд хожигдсон ч өнгөрсөн тойрогт “Манчестер” хотын багууд өрсөлдөгчөө хожиж, хэсгээ тэргүүлж эхэллээ.
Өнөө шөнө “Челси”, “Арсенал” хүчтэй өрсөлдөгч нараа хожвол хэсгээ тэргүүлэх боломжтой юм. Мөн Испанийн таван багаас “Севилья” хэсгийн шатнаас хасагдаж магадгүй. Бусад нь одоогийн байдлаар хэсгээсээ гарах болзлоо улам лавшруулсаар байна.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)