Европын хөлбөмбөгийн холбооны өвөрмөц шийдэл

 

2016 оны хөлбөмбөгийн Европын аваргын тэмцээн Франц улсад болно. Харин 2020 оны буурал тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 13 томоохон хотод зохион байгуулахаар эрхийг нь өглөө. Европын аварга шалгаруулах тэмцээний 60 жилийн ойд зориулсан энэхүү өвөрмөц шийдлийг УЕФА дэмжсэн байна.

 

“Евро 2020”-ын нээлт Швейцарын Женев хотод болох бол Английн Лондон, Германы Мюнхен, ОХУ-ын Санкт Петербург, Азербайжаны Баку, Белгийн Брюссель, Данийн Копенгаген, Унгарын Будапешт, Италийн Ром, Голландын Амстердам, Ирландын Дублин, Румыний Бухарест, Шотландын Глазго, Испанийн Бальбао хотууд хүлээн авхаар болжээ. Мөн хагас шигшээ, финалын тоглолт Английн Лондон хотын алдарт “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болох аж.

 

Ана 1960 онд Европын аваргын тэмцээн болоход хуучнаар ЗХУ-ын шигшээ түрүүлж байжээ. Тэр цагаас хойш Герман 1972, 1980, 1996 онд, Испани 1964, 2008, 2012 онд тус бүр гурва удаа, Франц 1984, 2000 онд хоёр удаа, Итали 1968, Чех 1976, Голланд 1988 онд, Дани 1992 онд, Грек 2004 онд тус бүр нэг удаа түрүүлээд байгаа билээ.

 

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)