БНСУ-ын Зэвсэгт хүчин АНУ-ын “АН-64Е” байлдааны онгоцыг худалдан авахаар болжээ
- 2015-11-04
- Спорт
- 0

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш БНСУ далайн чанадын АНУ-тай холбоотон гүрэн болсон. Тэр ч утгаараа АНУ-ын зүгээс БНАСАУ руу хийх өдөөн хатгалагаа БНСУ-аар дамжуулан хийж байсан ч тохиолдол байсан. Харин БНАСАУ-ын талд ОХУ орж байна.
БНСУ, АНУ-тай зэвсэгт хүчний тал дээр хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрсөн. Хамгийн сүүлийн мэдээгээр Нэгдсэн улсын “Бойнг” компаниас 36 ширхэг байлдааны нисэх онгоцыг БНСУ-ын тал худалдан авахаар болжээ. Тус гэрээний дагуу хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээсэн “Апачи Гуардиан” гэж нэрлэдэг “АН-64Е” маркийн байлдааны нисэх онгоцыг 2016 оноос эхлэн БНСУ-ын тал ашиглах юм.
“Бойнг” компани захиалгын дагуу дээрх байлдааны нисэх онгоцуудыг 2016-2018 оны дотор нийлүүлэх аж. Харин БНСУ-ын тал энэ хугацаанд 1800 тэрбум воныг онгоцны төлбөрт өгөхөөр болжээ.
“АН-64Е” байлдааны онгоц нь 10.1 тонн даацтай, цагт 261 км хүртэл хурдлах хүчин чадалтай, 70 мм-ийн 76 ширхэг пуужин, 30 мм-ийн 1200 ширхэг пуужин тээвэрлэн харвах чадалтай гэнэ. Энэ онгоцыг одоогийн байдлаар АНУ, Энэтхэг, Саудын Араб зэрэг орнууд ашиглаж байна.


Г.Төмөр

Сэтгэгдэл (0)