2024-ын төлөө дэлхийн шилдэг хотууд өрсөлдөж байна

 

Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон зуны Олимпийн их наадам дөрвөн жилд нэг удаа болдог. 2016 онд Бразилийн Рио де Жанейрод, 2020 онд Японы Токио хотод зохиогдоно. Харин 2024 оны зуны Олимпийн их наадмыг зохион байгуулах хотыг 2017 оны есдүгээр сард Перу улсын нийслэл Лима хотод болох ОУОХ-ны 130 дахь чуулганы үеэр тодруулна.

 

2024-ын төлөө Италийн Ром, Францын Парис, Германы Гамбург, Унгарын Будапешт, АНУ-ын Лос Анжелес зэрэг хотууд өрсөлдөж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Дээрх хотуудын материалыг ОУОХ хүлээн авсан аж. Өмнө нь Францын Парис хотод 1900, 1924, АНУ-ын Лос Анжелес хотод 1932, 1984, Италийн Ром хотод 1960 оны зуны Олимп болж байсан. Харин Унгарын Будапешт хот огт хүлээж авч байгаагүй бөгөөд Германы Берлинд 1936, Мюнхен хотод 1972 оны наадам болж байсан.

 

2024 оны зуны Олимпийн надамыг зохион байгуулах хотыг шалгаруулахад нэг жилийн хугацаа үлдсэн. Харин зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн хотын тоо нэмэгдэх боломжтой. Одоогийн байдлаар Канадын Торонто, Австралийн Сидней материалаа ОУОХ-нд илгээж магадгүй байна.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)