У.Руни “Улаан чөтгөрүүд”-ийн төлөө 237 дахь гоолоо орууллаа
- 2015-11-04
- Спорт
- 0

Европт төдийгүй дэлхийд хамгийн алдартай клубуудын тоонд Английн “Манчестер Юнайтед” ордог. Домогт Б.Чарлтон, Б.Мур, Д.Бекхэм, Э.Кантона, Э.Коул, П.Шмейхел зэрэг тоглогчид “Улаан чөтгөрүүд”-ийн төлөө хүчин зүтгэж байсан. Харин өдгөө довтлогч У.Руни багийн ахлагчаар тоглож байна.
Тус клуб “Аваргуудын лиг”-ийн 2015-2016 оны улирлын хэсгийн дөрөв тоглолтоо урд шөнө хийсэн. ОХУ-ын “ЦСКА Москва” багтай ээлжит тоглолтоо хийхэд У.Руни багийнхаа төлөө 237 дахь гоолыг оруулж, бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын хоёрт Д.Лавтай зэрэгцэх болсон.
Одоо У.Руни “Улаан чөтгөрүүд”-ийн төлөө дахин 12 гоол оруулахад манай гарагийн хамгийн хүчтэй, хамгийн баян клубын бүх цаг үеийн мэргэн буучаар тодрох юм. Дээд амжилтыг Б.Чарлтон 249 гоолтойгоор эзэмшдэг аж.
У.Руни 1985 оны аравдугаар сарын 24-нд Ливерпуль хотод төрсөн. “Эвертон” клубын хүүхдийн академид суралцаж, 2002-2004 оны хооронд үндсэн багт нь тоглож байсан. Үүний дараа 2004 оны намраас “Манчестер Юнайтед” багт хүчин зүтгэх болж 2008 онд “Аваргуудын лиг”-ийн аварга, 2007, 2008, 2009, 2011, 2013 онд Премьер лигийн аварга, 2006, 2010 онд Лигийн цомын аварга, 2008 онд Клубуудын дэлхийн аваргад түрүүлж байлаа.

Г.Төмөр

Сэтгэгдэл (0)