Италийн лигт “Фиорентина” тэргүүлж байна

 

Италийн хөлбөмбөгийн “Сери А”-гийн 2015-2016 оны улирал үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд арваннэгдүгээр тойргийн тоглолтууд болоход “Милан”-“Лацио” 3:1, “Фиорентина”-“Калкио” 4:1, “Бологна”-“Аталанта” 3:0, “Ювентус”-“Турин” 2:1, “Интер Милан”-“Рома” 1:0, “Эмполи”-“Палермо”-г 1:0-ээр хожиж, “Верона”-“Сампдория” 1:1, “Женоа”-“Наполи” 0:0, “Сассуола”-“Сассуола” 0:0, “Карпи”-“Хеллас”-тэй 0:0-ээр тэнцсэн юм.

 

Аваргаа хамгаалан тоглож буй “Ювентус” клуб улирлыг тааруухан эхэлсэн ч сүүлийн таван тойргоос 10 оноо авч, хүснэгтийн аравдугаар байранд бичигдэх болсон. Мөн “Фиорентина” томчуудын азгүйтлийг чадварлаг ашиглан 24 оноотой лигийг тэргүүлсэн хэвээр байна.

 

Италийн хамгийн шилдэг клубууд “Интер Милан”, “Эй Си Милан”, “Рома” сүүлийн хэдэн жил “Аваргуудын лиг”-ийг өнжсөн. Харин энэ улиралд “Интер Милан” боломжийн тоглолт үзүүлж, ирэх улирлын Европын шилдгүүдийн тулаанд оролцож магадгүй байгаа аж.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)