Леброн Жеймс NBA-ийн түүхэнд мөнхөрлөө
- 2015-11-04
- Спорт
- 0

“Кливленд Кавальерс” багийн Леброн ЖеймсNBA-ийн түүхэнд 25000 оноо цуглуулсан хамгийн залуу сагсан бөмбөгчнөөр тодорлоо. Энэ талаар АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны албан ёсны сайтад өчигдөр мэдээлсэн байна. Леброн уг түүхэн оноогоо 30 насандаа буюу “Филадельфия Севенти Сиксерс” багтай хийсэн тоглолтын үеэр авчээ. Энэхүү түүхэн амжилтыг өмнө нь Коби Брайнт эзэмшиж байсан юм. Коби 31 насандаа буюу2010 оны улирлын тоглолтын үеэр 25000 дахь оноогоо авсан байна. ЛебронNBA-ийн хошой аварга“Майами Хит” багийг өнгөрсөн жил орхиж, “Кливленд Кавальерс” багт ирсэн юм.

Сэтгэгдэл (0)